Шөнөөр хайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалын дагуу салбарын яам нийслэлийн холбогдох газруудтай хамтран  Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлож буй компаниудын үйл ажиллагаанд үе шаттай шалгалт хийсэн. Шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь голын хамгаалалтын бүстэй давхардсан, 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүд тогтоосон юм.  Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ноцтой зөрчил гаргасан 96 компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ.

Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг шөнийн эргүүл хийж, хайрганы компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.



Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Био комбинат, Шувуун фабрикийн иргэдийн зүгээс шөнө дөлөөр хайрга, дайрга тээвэрлэж буй талаар удаа дараа гомдол гаргасаар ирсэн байна. Ажлын хэсгийнхэн эхний ээлжид хайрга тээвэрлэж буй 15 автомашиныг зогсоох арга хэмжээ авсан бөгөөд ноцтой зөрчил гаргасан таван тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллагын дүгнэлтээр журамлажээ.

Мөн ажлын хэсэг тусгай зөвшөөрлийг нь цуцалсан лицензийн талбайн байдалтай танилцах үеэр хоёр аж ахуйн нэгж хууль бусаар үйл ажиллагаа явуулж буйтай таарсан байна. Тухайлбал, “Бат-Адар”, “Эх-Дэлгэр-Мөрөн” компаниуд эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарснаас хойш буюу хууль бусаар хайрга олборлож байжээ. Тиймээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох шийдвэрүүдийг танилцуулж, үйл ажиллагааг газар дээр нь зогсоох арга хэмжээ авчээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жж 2017-08-24 03:20:13
    сэхэл авахгүй болтол нь торгож байгаа ч.
  • иргэн 2017-08-24 03:06:08
    хэлээд сануулаад байхад байгальд дайсагнаж байгаа нехдуудтэй хайр найргуй тэмц шууд машиныг хураагаад компанийг нь хаа эсэргууцвэл бууд нийтийн эрх ашгийн телее...
  • .... 2017-08-24 02:53:45
    Ondor torguuli tawia tegehgui bol ene hulgai hezeech zogsohgui ni Teewriin heregsleliig ni shuud ulsiin orlogo bolgood huraa olon arwan sayaar torgoo tegehgui ...