ДАШТ: Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нар хүнд сугалаа татлаа

Францын нийслэл Парист болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ийн жингийн барилдаан өнөөдөр болно. Өнөөдөр хүч үзэх манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

48 кг-ын жинд ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл Нидерландын Жессика Блашкатай оноолт таарлаа. Түүнийг ялбал БНХАУ-ын Лиуин Кин, Туркийн Эрин Демирхан нарын ялсантай барилдана.

53 кг-д МУГТ Даваасүхийн Отгонцэцэг хүндхэн сугалаа татжээ. Тэрбээр эхний тойрогт Нина Хеммертэй хүч үзэх бөгөөд түүнийг ялбал  дэлхийн аварга Канадын Жессика Макдональд, энэ жилийн Оросын аваргаСталвира Оршуш нарын ялсантай хүч үзнэ. Хэрэв дахин ялбал шөвгийн наймд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Маю Мүкайдатай хүч үзэх магадлалтай.

60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор эхний тойрогт гоц мөргөжээ. Тэрбээр дараагийн тойрогт “Рио-2016” олимпийн аварга Рисако Кавай, энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчарова нарын ялсантай хүч үзнэ.

69 кг-д МУГТ Очирбатын Насанбурмаа тэгшитгэлд Киргизстаны Меерим Жуманазароватай хүч үзэхээр боллоо. Хэрэв түүнийг ялбал БНСУ, Энэтхэгийн бөхчүүдийн ялсантай барилдана.

Урьдчилсан болон дагах барилдаан монголын цагаар 16:00 цагт эхэлнэ.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.