Нийслэл дэх өлөн, арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэе
Авто захуудыг хотын зах руу нүүлгэх ажлыг шуурхайлах болсон талаар албаныхан мэдэгдэж байна. Тэгвэл яг үүнтэй ижилхэн нийслэл дэх өлөн, арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарлаа. Нийслэлийн баруун болон баруун урьд хэсгийнхэн тэр аяараа өмхий үнэрэн дунд амьдарч байна. Иймээс хамгийн түрүүн төв цэвэрлэх байгууламжийг тойрон үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир, өлөнгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, хотоос гаргах шаардлага тулгарч байгаа юм. Нэгэнт даац нь хэтэрсэн төв цэвэрлэх байгууламжид эдгээр үйлдвэрүүд нэрмээс болж байна.  Албаныхны зүгээс ноос ноолуур угаах, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, архи болон спиртийн зэрэг үйлдвэрүүд урьдчилсан цэвэрлэгээ хийгээгүй өндөр бохирдолтой усаа төвлөрсөн шугаманд нийлүүлснээс болж төв цэвэрлэх байгууламжийн  ачаалал хэд дахин нэмэгддэг тухай тайлбар хийдэг.

Уг нь  Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор шинэ цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар тусгасан. Гэвч шинэ цэвэрлэх байгууламжийн концессын гэрээ байгуулах ажил зогсжээ. Чухам яагаад энэ гэрээ гацсан талаар  албаныхан “Концессын гэрээ байгуулах сүүлчийн хэлэлцүүлэг тариф дээр гацсан. Өнөөдрийн байгаа тарифын ихэнхийг төр нуруундаа үүрч яваа. Тэгэхээр нөгөө талаас хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхнө гэхээр бид бохир ус цэвэрлэснийхээ тарифыг өсгөнө гэсэн үг. Үүнээс болж хэрэглэгчийн төлөх мөнгө нэмэгдэнэ. Ийм хүндрэл тулгараад байгаа учраас хэд хэдэн хэлэлцээр зөвшилцөлд хүрэлгүй зогссон” гэсэн тайлбар өгчээ.

Одоогоор Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин болж стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байгаа юм.
Тиймээс хамгийн түрүүн 2012 онд батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийг хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгараад байна. Гэтэл таван жилийн өмнө батлагдсан энэ хуультай холбогдож гарах дүрэм, журам, стандартуудыг батлаагүй байдаг аж. Иймээс шаардагдах дүрэм журмыг баталж арьс шир, өлөн, мах махан бүтээгдэхүүн, авто угаалга болон үйлчилгээний газруудын хариуцлагыг өндөржүүлмээр байна.

Хэрэв хууль журмын дагуу ажиллаж чадахгүй бол нийслэлийн мянган мянган иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг 24 цагийн турш зөрчиж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, нийслэлээс гаргах шаардлага тулгараад байгааг хэлэхэд илүүц биз .
 
П.ГОО
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • L 2017-08-24 08:54:21
    Olon jil yrilaash de hiij buteej bgaa ym bhgui l bga sh de. Hudalaa hutsatsgaagaad l...
  • ? 2017-08-24 06:37:45
    Ихэнхи нь хятад эзэнтэй, татвар гэж бараг төлдөггүй, манай хамга хороор угааж хаяад гаргаж байгаа юм даа, хотоос гаргаж, татвараа сайн авах хэрэгтэй байгаа юм
  • mongol  2017-08-24 04:13:52
    Olon jil yrsan daa. Odoo shag ni bolson baimaar daa. Ard tvmnee boddogvi uls torchidiig yamaar ch ymdee?
  • АЙМШИГ БОЛЖЭЭ 2017-08-24 02:52:01
    ОЛОН ЖИЛ ЯРЬЛАА МАНАЙ ДАРГАНЦАРУУДЫН ЮУ ХИЙДГИЙГ БУЮУ ЮУ Ч ХИЙДГҮЙГ Л ХАРУУЛЖ БАЙНА
  • !!! 2017-08-24 01:43:25
    Olon Jil Nuulgene gej hudlaa huurlaa Ard tumen odoo ene ajliig hiij chadsand ni 2020 onii songuulid sanal iluu ogoh ni damjiggui !!!
  • зочин 2017-08-24 01:39:42
    ХОТ ХЭТЭРХИЙ ӨМХИЙ БАЙНАА ЯАХ УУ? НӨГӨӨ ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ЮҮ БОЛСОН БЭ? ЗАСАГ ОГЦРУУЛАХААС ӨӨР БОДОЛ НОЁДУУДАД АЛГА УУ? ӨГЛӨӨ ОРОЙГҮЙ ӨМХИЙ