П.Орхон дэлхийн аварга боллоо
“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр, дараагийн тойрогт Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, шөвгийн Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр(13:0) ялсан.

Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав.



Өдгөө 24 настай П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болсон юм. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байв.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Suren 2017-08-30 02:44:59
    Sain bna duudee bayar hurgie sain uhaan gargaj barildah heregtei naad Bold ahaasaa asuugaarai
  • Майкл 2017-08-24 05:37:43
    Орхондоо баяар хургэе
  • Bold 2017-08-24 01:58:30
    Saihan medee bna. Orhondoo amjilt husie. Odoo l demjij gaviyatiig uch uram zorigtoigoor Olimpiin altan medaliig aviya. Demjij bna uu.
  • Б,Л 2017-08-24 01:47:30
    Сайн байлаа баяр хүргэе. Гэхдээ л язганатал үзээгүй шүү. Дандаа хүний алдаан дээр ажиллаж барилдсан байна.Энэ их муу .3 удаа хөлдөө алдсан байна Зуураа их байна...
    202.179.3.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-24 01:22:10
    баяр хүргэе.