“Эрдэнэт технопарк” ХХК-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хүсэлт гаргасан “Дархан үйлдвэрлэл, технологийн парк”, Орхон аймагт мөн ийм хүсэлт гаргасан “Эрдэнэт технопарк” ХХК-иудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгов.

Эдгээр төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, улмаар орон нутгийн хөгжлийг дэмжих нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж Засгийн газар үзжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-23 14:37:43
    тун гэгээлэг мэдээ байна уриа лозонгийн шинжтэй цаасан хетелберуудийиг бодвол их дэвшилттэй санал байна даа ийм саналыг дэмжих нь зев