Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40.3 хувиар өсчээ

Энэ оны эхний долоон сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 6.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 40.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улмаар энэ нь хоёрдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.3 хувиар өсөхөд голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын өсөлтийн гол хувийг уул уурхай, олборлох үйлдвэрлэл, ялангуяа нүүрсний салбарын өсөлт бүрдүүлсэн байна. Харин боловсруулах үйлдвэрлэл оны эхний долоон сард 1.3 их наяд төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 29 хувиар өсчээ.

Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 13.6 хувиар өсөж, 654.6 тэрбум төгрөг болжээ. Харин сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 71 хувиар өсөж, 59.7 тэрбум төгрөг болсон бол ундааны үйлдвэрлэл гурван хувиар өссөн байна.

Б.Сансар
olloo.mn

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.