Импортын машиныг “Авто худалдааны цогцолбор”-т бүртгэнэ

“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажилаагааг энэ сарын 24-өөс буюу маргаашаас бүрэн эхлүүлнэ. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг цогцолборт шилжүүлж, импортын машины бүртгэлийг зөвхөн “Авто худалдааны цогцолбор”-т бүртгэхээр шийдвэр гарлаа. Авто худалдааны цогцолборт 6375 авто зогсоол байдаг бөгөөд сул чөлөөтэй байгаа 5000  авто зогсоол дээр түрүүлж ирсэн нь эхлээд байршлаа сонгох зарчмаар захиалга авч байна. Зогсоол түрээслэгчдэд ирэх арван сарын 1-ийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй аж.

Энэ талаарх мэдээллийг Авто тээврийн үндэсний төв, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон холбогдох албаныхан өнөөдөр мэдээлсэн юм. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон "Нийслэлд Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаа явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх гэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. “Авто худалдааны цогцолбор” үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулаад нийслэлд импортоор оруулж ирж буй автомашинуудыг 24-ний өдрөөс эхлэн тус газарт бүртгэх шийдвэр гарсан. Шинээр тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, мөн шинэ автомашин оруулж ирж зарах гэж буй иргэд тус цогцолборт очиж үйлчилгээгээ авна" гэлээ.

Авто худалдааны цогцолборын орлогч дарга Ц.Гүрбадам "Авто худалдааны цогцолбор нь 6375 зогсоолтой. Үүнээс 1200 нь эзэддээ оччихсон байгаа. Улаанбаатар хотод автомашин, сэлбэгийн худалдаа хийдэг 9 зах, 102 цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрыг нэгтгэж, нэг цогцолборт төвлөрүүлэх нь олон давуу талтай. Авто цогцолборт машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт шаардлагатай бүх газар бий. Тэгэхээр иргэдэд нэг дор бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа. Мөн авто цогцолборын бүтээн байгуулалтыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд  чухал хувь нэмэр оруулах юм" хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-08-24 14:15:35
    Da hureeg ehleed nuulgechih chadhuu ta nar chadaarai
    66.181.186.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-24 02:28:43
    Зөв шийдвэр байна. Одоо улсын нийслэлийн өмхий үнэр дарах хэрэгтэй бна. Нөгөө шинэ цэвэрлэх байгууламж яасан бэ?
    139.5.217.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen 2017-08-24 01:46:19
    Yag zow Kommentuud b na Odoo hangalttai Buruu rultei mashin l oruulahaa bolchih tegeed l olon asuudal shiidegdene dee
    139.5.218.81
    Мэдэгдсэн Хариулах
  • буруу рультэй машин бүгд ухарч явдаг нэг 2017-08-23 17:59:10
    буруу рультэй машин бүгд ухарч явдаг нэг арга гараад ирнэ дээ
    103.26.195.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-23 15:09:20
    ЗГ-аас одоо буруу рультэй машин хилээр оруулахгүй шийдвэр хурдан гхргаасай. Одооноос 2 сарын дараагаас хилээр оруулахгүй гэхэд хэн ч хохирохгүй ш дээ?!
    59.153.114.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2017-08-23 13:40:47
    Uraaaaa
    112.72.11.116
    Мэдэгдсэн Хариулах
  • bid 2017-08-23 13:11:32
    bi mashin zardag yum uu selbegiin naimaa hiideggui. ene bol zuv shiidver boljee
    202.21.108.39
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-08-23 09:09:25
    ZOW sain b na odoo ene ajlaa ajil hereg bolgo doo !!! Niislelchuud demjij b na shuu !!!
    139.5.216.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв 2017-08-23 08:10:30
    Нэг ч гэсэн зөв шийдвэр гаргажээ.
    103.229.122.123
    Мэдэгдсэн Хариулах