Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх арга хэмжээг  нэг тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу  “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх журам”-ыг шинэчлэн  тогтоосон.
 
Журмаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны болон судалгааны ажлыг зохион байгуулахтай холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, зардлын төрөл, санхүүжилтийн хэмжээ, төсвийн зарцуулалтыг тайлагнах, хяналт тавих зэрэг харилцааг нарийвчлан тусгасан.
 
Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсөвт урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 1.0 тэрбум гаруй төгрөг баталсан бөгөөд уг зардлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос баталсан төлөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлэн ажиллаж байна.
 
 Мөн нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын болон ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлэх ажил олгогчдыг шалгаруулж, хөнгөлөлт үзүүлэх шимтгэлийн хэмжээг тогтоов.
 
Энэхүү ажлын үр дүнд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 3 жил дараалан төлбөр гаргуулаагүй 20985 ажил олгогчид 3.2 тэрбум төгрөгийн, Ажилгүйдлийн даатгалын сангаас 5 жил дараалан тэтгэмж гаргуулаагүй 8665 ажил олгогчид 141.0 сая төгрөгийн, нийт 29650 ажил олгогчид 3.3 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Уг арга хэмжээнд зарцуулах төсвийг Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн төсөлд тусгав.
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.