Нүүрс, зэсээ Монголдоо боловсруулж, экспортлох бодлого барьж байгаа гэв
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сүүлийн өдрүүдэд Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ урьд өмнөхөөс илт багассан нь ямар учиртайг Ерөнхий сайд  уулзалтад оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас тодруулж, экспортын хэмжээг урьдын хэмжээнд хүргэх талаар санал солилцов. Хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ багассан шалтгааныг холбогдох албанаасаа нарийн тодруулсан мэдээллийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэдгээ ноён Элчин сайд хэллээ.

“Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян, манай группийн хувьд  Тавантолгой, Оюутолгойн төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалт, мөн Тавантолгойгоос хилийн боомт хүртэлх автозамын болон бусад дэд бүтцийн ажилд хамтран оролцох  сонирхолтой байна гэлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсээ Монголдоо боловсруулж байж экспортлох бодлого барьж байгаа талаар байр сууриа илэрхийлэв.  Мөн “Чайналко” компани нь Монгол Улсын Засгийн газрын энэ бодлого болон бусад холбогдох хууль, тогтоомжийн  хүрээнд манай улсын өмнө говьд байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уухайн төсөлд оролцох боломжтойг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-09-05 14:07:56
    Авилгалдуулаад Монголынхоо нэрийн өмнөөс зоригтой дуугарч чадахаа байсан эрх мэдэлтнүүдэд -үүнийг магадлая + танай дэд бүтэц зам тээврийг бид бас авъя гэж бна.
  • хүн хогууд 2017-08-23 15:47:33
    хуцдаг хүн хогууд хуцсаар ..............
  • po 2017-08-23 13:06:16
    manai sain nuurs 330dollariin unetei zuiliig 70r awaad bhd naimaa yriad yahaw dee
  • Иргэн 2017-08-23 11:01:10
    За яах вэ? жаахан хүлээцтэй байх хэрэгтэй
  • зочин 2017-08-23 10:03:26
    Хятадын хөнгөн цагааны компани яагаад Монголын нүүрсэнд монополь эрх эдлэх гээд зүтгээд байна аа ?
  • zochin 2017-08-23 07:08:50
    China albaar iim baodald hurgej baigaa yum. Tegeheer iim haraat baidald oruulsan ni erhem turiin tusheediin uursdiinhun buruu.
  • иргэн 2017-08-23 06:58:07
    еренхийлегчийн бодлогогуй мэдэгдлуудээс болсон нь ойлгомжтой наад хятадууд чинь нуурс зэсээ боловсруулж хараглаач гэж бодож байгаадаа бодлого барих биш боловср...