Туул голын эрэг дагуу сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс наймдугаар сарын 01-18-ний өдрүүдэд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж амралтын газруудад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт-шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд 25 амралтын газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг тооцож ажилласан байна.

Мөн хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд мотоциклд эргүүл ажиллуулж, туул голын эрэг дагуу иргэд олноор амарч зугаалдаг Хар усан тохой, Гачуурт тосгон, Туулын гүүр, Бөөгий шугуй зэрэг газруудад гол усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий самбаруудыг байршуулжээ.

Үүний үр дүнд гол усны ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үетэй харьцуулахад 79.3 хувиар буурсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-23 06:55:19
    самбарыг чинь аваад явчихнаа хулгайчид хог хаягчид машинаа голд угааж байгаа нехдийг сайн торгоод ег даанч шууд буудчихаж болохгуй юм даа