Авто захуудыг ирэх сараас бүрэн нүүлгэнэ
Нийслэлийн түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд 22-ын товчооны урд талд “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулж, хотын төвд байрлах техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэхээр болсон билээ. Энэхүү төвийн албан ёсны нээлт өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр болжээ. Нийслэл дэх авто захуудыг хаах шаардлагыг Нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд 9, 10 дугаар сард авто захуудыг бүрэн нүүлгэн шилжүүлэх ажил явагдах аж.

Нийтдээ 6200 гаруй автомашины зогсоолтой "Авто худалдааны цогцолбор"-ын нэг зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр худалдаалж буй бөгөөд одоогоор 1200 гаруй нь зарагджээ. Харин худалдан авах сонирхолгүй иргэдэд урт хугацаагаар түрээслүүлэх юм байна. Түүнчлэн авто худалдааны цогцолбор автомашины худалдаа эрхлэгчдийг аравдугаар сарын 1-нийг хүртэл өөрийн хүссэн зогсоолдоо үнэгүй зогсох боломж олгож байгаа аж.

Мөн Авто тээврийн үндэсний төв, Цирк, Хөвсгөл трейдэд байрлах импортын машины бүртгэлийг уг цогцолборт нүүлгэн шилжүүлжээ. Тиймээс иргэд шинэ машин худалдаж авах гэж байгаа бол зөвхөн "Авто худалдааны цогцолбор"-т очих юм байна.

Нийслэлээс тус бүтээн байгуулалтад зориулж нийт 25 тэрбум төгрөг төсөвлөснөөс 13 тэрбумыг нь зарцуулаад байгаа аж. Иргэдийн худалдан авсан гэх 1200 гаруй зогсоолын үнэ нийтдээ зургаан тэрбум төгрөг болжээ. Авто цогцолбор нь нийт 130 га газартай. Одоогийн байдлаар 25 га газарт нь байгууламж баригдсан байна. Үлдсэн газарт нь автомашинтай холбоотой дром, оношлогооны төв, машины үзэсгэлэнгийн талбай зэрэг бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ......:ак 2017-08-23 17:53:47
    нилдээ өмхий үнэрт тухтай ч үзэж харахгүй наймаа хийнэ гэсэн үг дээ
    103.26.195.147
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2017-08-23 10:26:05
    Nuulgee nuulge
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-08-23 08:44:03
    хотын төвдөө захтай газар монголоос өөр хаана ч байхгүй бүгдийг нь гадагш гаргаач дээ одоо машингүй хүн байх биш дээ яваад л очно хэдхэн хүнийэрх ашиг юу вэ
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • BAT 2017-08-23 05:56:08
    Da huree , Bayanzurh deer shine mashinee burtgel hiij l bsan shuu dee.
    27.123.214.81
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!! 2017-08-23 05:26:32
    Zow Odoo Tor Zahirgaa gej yum ni baigaa bol nuulgene geed mash ih udlaa Hii hii ajil chini Ajlaa sain hii Niislelchuud bugd l demjine deg !!!!
    139.5.216.43
    Мэдэгдсэн Хариулах
  • \ 2017-08-23 04:15:40
    Төр засагшуу юм байгаа бол ёстой үүн дээр зад захиргаадах хэрэгтэй! Нийтийн эрх ашиг буюу 1 сая 300 мянган оршин суугчдын эрх ашгийн төлөө хийж буй тул!!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
  • OCHIRBAT. 2017-08-23 04:12:51
    MASH ZUB. IIM L AJIL HIIJ UB-n ZAMIIN TUGJREL BAGASGAH TSAG BOLSOON...
    202.179.8.10
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2017-08-23 03:59:11
    Гаргаж болно. Даан ч хүсэхгүй байна. ӨГӨӨМӨР зах гэхэд УИХ ын гишүүн Энхтүвшингийн хамгаалалтанд байгаа. ЭНЭ гишүүн сайхан зүйл яримх боловч өөрийн захыг хотоос...
    122.201.22.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Хххх 2017-08-23 03:34:06
    Наадах чинь нийслэлийн удирдоагад шаардлага хүргүүлсэн бичиг бна энэ нийслэлийн дарга нар нь яагаад. Хөдлөхгүй байгаа нь сонин бна магадгүй ард нь авилга
    27.123.214.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Tulgaa 2017-08-23 02:59:28
    Narantuul Khar Khorin Bars Bayanzurkhiig nuulgene uu
    103.57.92.20
    Мэдэгдсэн Хариулах
  • чадвал сайн 2017-08-23 02:51:01
    Хотын төвөөс бүх захуудыг гаргавал олон талын ач тустай, түгжрэл,хөрсний бохирдол, агаарын бохирдол, газар чөлөөлөх гээд, гэхдээ МАН чадахгүй л байхаа даа
    150.129.143.103
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-23 02:41:02
    hotyn udirdlaga geji yu khiikhee medekhguy tolgoy ni ergesen chadwarguy , medlegguy durakuud baynaa
    103.229.123.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-23 02:33:50
    Худлаа яриад бхаар хийгээч ээ , Хоосон ярианаас залхлаа , Авто худалдаа байтугай хүнсний дэлгүүр хотоос зах руу гараад болж л бна шд , Ж- нь Номин, Оргил Энхжин...
    43.242.243.195
    Мэдэгдсэн Хариулах