Зээлийн хүүг бууруулах арга замыг танилцуулна

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт:
НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдана. Тус хурлаар "Жижиг амьтны мал эмнэлэг, мал эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар" нээлттэй хэлэлцэнэ. НМХГ-ын хурлын танхимд

10:30 цагт: ГХЯ-ны ээлжит "Мэдээллийн цаг" ГХЯ-нд болно.

11:00 цагт: ХХААХҮЯ-ны байранд Улсын ургацын комисс хуралдана.

11:00 цагт: Авто худалдааны цогцолбор, Авто тээврийн үндэсний төв хамтран Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд.

11:30 цагт: Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын замын нээлтийн ажиллагаа Налайх дүүрэгт болно. Нээлтэд НЗД болон албаны хүмүүс оролцоно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Голомт банкнаас зээлийн хүүг бууруулах арга замыг танилцуулж мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Хурд” хамтлагийн санаачлагаар рок попын хамтлаг, дуучид нэгдэн онцгой байдлын албанд туслах зорилготой “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт зохион байгуулах болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

15:00 цагт: Олон улсын хүүхдийн уран бүтээлийн анхдугаар наадам Монголд анх удаа  наймдугаар сарын 07-23-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд амжилттай байгуулагдаж байна. Өнөөдөр БНХАУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Болгар , Монгол  4 орны хүүхдүүдийн нийт 200 гаруй бүтээлээр үзэсгэлэн гарч нээлтийн ажиллагаа нь болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-23 04:43:03
    зээлийн хууг бууруулах мэдээллийг еренхийлегчийн тамгын газраас хийх нь гэж горьдлоо шуу замын нээлт яах вэ ажил нь хэзээ эхэлж хэзээ дуусах вэ нээсэн нь олон ш...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах