Г.Чулуунбаатар сайд аа, жагсаалд оролцвол “ажлаас хална” гэх шаардлага хэр зохистой вэ
Нийслэлийн ихэнх сургуулиудын анги дүүргэлт хэтэрсэн. Өмнө нь дунд сургуулийн нэг ангид 30-35 хүүхэд байсан бол одоо 50-60, цэцэрлэгийн нэг ангид 25-35 хүүхэд байсан бол одоо 60-70 хүүхэдтэй нэг багш ажилладаг. Жишээ нь нэг багш хамгийн багадаа 40 гаруй зургаан настнуудыг хүлээн авч байна гэсэн үг. Өдөрт монгол хэл, тооны хичээлийн 80 гаруй дэвтэрт бичилт хийхээс эхлээд зургаан настнуудыг хүлээн авсан багш толгой өндийх завгүй ажилладаг.  Нэг багшид ногдох сурагчийн тоо байх ёстой нормоосоо хэд дахин илүү байна гэсэн үг. Гэвч энэ ачаалалд таарсан хөдөлмөрийн хөлсийг тэд авч чаддаггүй. Иймээс багш нар төрд өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр нэгдээд байгаа. Тэдний зүгээс нийгмийн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарах төвшинд хүртэл жагсаж, цаашлаад хичээл хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Багш нар хичээл  хаялтыг хичээлийн шинэ жил эхэлмэгц буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр төлөвлөсөн тухайгаа дуулгасан.

Ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагдах бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгийн үндсэн цалин авдаг байна. Тэдний энэ ангилалд хамаарах цалин өдөр тутмын хэрэгцээгээ хангахад хаана нь ч хүрдэггүй зовлонгоо тэд хэлж байна. Мөн хичээлийн бэлтгэлд зориулан цалингийн тодорхой хувийг багш цалингаасаа гаргадаг, дийлэнх багш нар цалингийн зээлтэй, цалингаас цалин буухын хооронд зээл тавьж амьдралаа залгуулдаг.  Иймээс 3000 гаруй багш нар нэгдэн гар дээрээ 1,5 сая төгрөг авдаг байхаар шаардах аж. Мөн нийслэлийн багш нараас гадна хөдөө орон нутгийн багш нар нэгдэхээ мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан хэдхэн хоногийн өмнө салбарын сайд Г.Чулуунбаатар “Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай дахин судалж үнэлэлт өгнө. Багшийн цалин хөлсийг тооцож олгох журам, багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, багшийн ажлын үр дүнг үнэлэх журмуудын хэрэгжилтийг хянан дүгнэж, холбогдох өөрчлөлтийг оруулна.

Багш үр дүнтэй, амжилттай ажиллаж байгаа тохиолдолд цалингийн 10 хувийн нэмэгдэлтэй арга зүйч зэргийг авах гэж 5 жил, 15 хувийн нэмэгдэлтэй тэргүүлэх зэргийг  авах гэж 10 жил, 20 хувийн нэмэгдэлтэй зөвлөх зэргийг авах гэж 15 жил хүлээх хэрэгтэй юу? гэдгийг судалж шийднэ. Ажлын үр дүн нь цалин хөлстэй нь шууд хамааралтай байхаар багшийн цалин, хөлсний зохицуулалтыг эргэж харна” гэж мэдэгдсэн.

Үүнтэй зэрэгцэн зарим сургуулийн удирдлагуудын зүгээс жагсаал цуглаанд оролцсон, оролцох хүсэлтэй багш нарыг ажлаа хүлээлгэж өгөхийг үүрэгдсэн байна. Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө бол хэзээ ч хязгаарлаж болдоггүй туйлын зүйл биш. Зайлшгүй үндэслэл гарвал хязгаарлаж болдог. Гэхдээ жагсаалд оролцвол “ажлаас чинь хална, ажлаа хүлээлгэж өг” гэх шаардлага хэр зохистой вэ?  Энэ бол удирдлагын зүгээс өгч буй шаардлага гэхээсээ илүү сүрдүүлэг гэхээр харагдаж байгааг хэлэхэд илүүц биз.
 
 П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Yk 2017-08-28 14:50:42
    Ta odoo bolio taniar mongol uls dutahgui ichmeer bna ajilaa shuud og
  • Зочиг 2017-08-27 01:02:59
    Цалин хөлс үнэлэмж багатай мэргэжлийг хүн сэтгэл зүрхээрээ дурлан сонгох уу?.Яалт ч үгүй сурлага тааруу оноо муу авсан хүүхдүүд улсын сургууль нэрэнд нь болохоо...
  • залуу 2017-08-24 16:43:10
    Залуу багш нарт ёс суртахуун гэж алга дээр үед бол мундаг байсан.Санхүү, анаагаах мэт том сургуульд орж чадаагүй муунууд нь багш болж бна.Чансаагаар үнэл.
  • Irgen 2017-08-24 15:44:14
    Bagsh emch narinha hariutslaga chanarig deshlulehgui bol uneher hetsu baiga shu Hited ni tsalin nemed hereggui baiha
  • Гр 2017-08-24 06:21:00
    Сайд нь ч чадваргүй, багш нар тааруу, цалин бага. Ийм байхад монголын ирэдүй хэцүү байна. Өндөр цалинтай сайн багш нар ирээдүйд хэрэгтэй
  • монгу 2017-08-24 01:00:45
    монголд дарангуйлал сэргэж албан тушаалын хунд суртал газар авсан.жагсаал цуглаан хийх эрх чолоо хасагдаж коммунист засаглал сэргэх бололтлй млнголын ардын нам ...
  • Zochin 2017-08-23 16:09:27
    1,6 saya ugch diilehgyu yum chin halahaas yahavdee. Hussen mungiig n uguhgyu bolohoor manai bagsh nar uursduu yavchih bailgyu dee.
  • Зочин 2017-08-23 15:04:06
    Удирдлагын нэртэй Намын дээдийн багш,хоцрогдсон нөхөр,
  • L 2017-08-23 14:17:52
    Buuur hotsrogdson gar umaaaaaaaaaaa
  • мөнгөө 2017-08-23 13:00:30
    Угаасаа боловсролын салбар ялзарсан салбар багшын хүүхэд багш болох ёстой гэдэг хуул үйлчилдэг шүү дээ цалингаа нэмүүлээд хүний хүүхдүзд алаг хичээл заах юм бо...
  • Zochin 2017-08-23 10:30:07
    Энэ утсан хүүхэлдэйг зайлуулах хэрэгтэй. Алкааш
  • unshigch  2017-08-23 10:22:56
    Surguuliig 50% tsomhtgood bagsh nariintsling ter %-r ni nemeh heregtei, tegvel arai gaigui bagsh nar ni uldeed, chanar ni deeshilne.
    • qq 2017-08-24 07:12:44
      unen tenegee gaihuulah umaa.odoo neg angid 50-60 huuhed bn geed bhd 50% uul buur 100-120 huuhed onogdono bzde
  • Багш 2017-08-23 08:21:31
    Энэ хараажаар дорой хүн.. Боловсролын сайдаар ажиллаж байгаа хүн мэргэжлийн бус хүнээр МУБИС-ыг удирдуулахаар томилж болох уу? Одоо өөрөө удахгүй byе.
  • Зочин 2017-08-23 08:07:49
    Энэ архичин настан сайд юу ч хийж чадахгүй. Намын томилгоог л хүчээр хэрэгжүүлэх байх. Гараад хийсэн ажил нь боловсролын их сургуулиар л оролдоод эхэлсэн.
  • Bagsh 2017-08-23 07:12:43
    Утсан күүкэлдэй Чука.!! Багш нарын цалинг Дуугай нэм!!
  • зочин 2017-08-23 06:20:43
    Ажлаас халах нь зөв ш дээ, цаана чинь зөндөө багш нар сэтгэлээр ажиллая гээд байж байна.
  • zochin 2017-08-23 05:31:51
    Bagsh narin zuv shu. Shinjleh unaani salbarinhanaas iluu ajilladag humuus
  • bold 2017-08-23 05:24:58
    10/1~6/1 n hvrtel hicheel ehelj duusch baival zvgeer yum. Zaah yumgvi hudlaa hvvhed tsugluulj tsag nuhtsuuj tsalin hvleedgiig bvgd l medej baidag sh dee
  • зочин 2017-08-23 05:11:10
    багш нар цалингаа нэмүүлэхээр жагсаал хийх нь захиралд ямар хамаа байна аа.
  • Сэтгэгдэл 2017-08-23 04:29:52
    Багш нар гэлтгүй хүний амь нас эрүүл мэндийн төлөө ажиллаж буй эмч нарын цалинг нэмэх шаардлагатай. Хүний амь хариуцдаг шүү дэ
  • Bagsh 2017-08-23 03:59:16
    800 onoo avsn huuhed lav bagsh boldgui l bn lee. Hamgiin muu onootoiguud n BAGSH SURGUULI SONGOJ BNLEE SAYNII ELSLTIIN SHALGLTIIG HARJ BHD. TGHEER YAMAR BAGSH?
  • Шого 2017-08-23 02:50:57
    Арга яадсын бэ. Бүгд ядуу гуйлгачин амьдрах ёстой юу. Хэдэн дарга нар түүний гэр бүлүүд гахай шиг болоод баяжих бусад нь яах уу. Яасан хорвоо вэ. Ажил хаях
  • irgen 2017-08-23 02:31:58
    man kommunizmin ueiin argaar ajillaj daramtlahna 21 r zuun ardchilsan niigwmd heleh jagsaal shuglaan erh medel cholootoi shuu man aa
  • иргэн 2017-08-23 02:13:52
    Багш нарын зөв шүү дээ. Хүн авах цалиндаа л тохируулж ажиллах нь энэ цагийн хууль шүү дээ.ө эцэг эхчүүд өөрсдөө үр хүүхдүүддээ ер анхаарахаа больцон шүү дээ
  • , 2017-08-23 02:02:35
    Багш нарын цалин арай дэндүү бага байна шүү!!! Яам, агентлагийн доод тушаалтнууд гэхэд л хамаагүй өндөр цалинтай, тэгсэн атлаа юу ч мэдэхгүй чадахгүй!! Чёрт!!!
    • банзалын доторхоороо төгссөөн 2017-08-23 18:04:00
      сүүлийн залуу багш нар ямар чанартай багш бэ гэдгийг наад захын хүнээс асуугаад үз. 3 чирч хуулж суусаар данган төгсөөд ах дүүийн мөнгөөр МУБИС д ороод
    • zochin 2017-08-23 13:13:43
      500 myanga ih mongo uu
  • зочин 2017-08-23 01:53:07
    Эдийн засаг ийм хүнд байгаа үед хүний хатгаасаар жагсаж байгаа хүмүүсийг халж болно. АН-ын тавьсан өрийг дарж чадахгүй бол юу болохийг мэдсээр байж тэнэгтэнэ э...
  • Алкааш 2017-08-23 01:45:29
    Алкааш царайлсан настан
  • Tulgaa 2017-08-23 01:43:59
    Bagsh nariig chanarjuulmaar bna. Chadaltayedlegteyg ni tsalin nemmeer. Odoo ug usgiin aldaa gej avah um alga. Tiim yum zaaj surgachihaad yuugee nemuulehgeed bna...
  • иргэн 2017-08-23 01:39:31
    Жагсахыг дэмжиж байна бид ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч байна сайд дарга цаашаа хуулийн дагуу жагсаалаа хийх эрхтэй за Чулуунбаатар амаа тат