ДАШТ: Өнөөдөр манай дөрвөн бөх зодоглоно

Францын нийслэл Парист болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан  өнөөдөр болно. Өнөөдөр барилдах монголын дөрвөн бүсгүй жингээ үзүүлж, сугалаагаа татжээ. 

55 кг-ын жинд Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ. Түүнийг дийлвэл Турк, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай барилдана. 

58 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоватай хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал энэ жилийн Европын аварга Норвегийн Грейг Буллен, Нигерийн Аминат Олувафунмилао нарын ялсан нь хүлээж байна.

63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон эхлээд Энэтхэгийн Шилпи Шерантай хүч үзнэ. Түүнийг дийлбэл Швед, БНСУ-ын бөхчүүдийг ялсантай барилдахаар сугалаа татжээ. П.Орхон тун боломжийн сугалаа татсан бөгөөд түүний хэсэгт Болгарын Тайбе Юсейн, Японы Юкако Кавай нарын шилдгүүд байна. 

75 кг-д ОУХМ Ган-Очирын Уртнасан эхний тойрогт эзэн орны Чарлин Мэдисон Домингестэй барилдахаар болжээ. Түүний хэсэгт ДАШТ-ий медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина, Эстонийн Эпп Маэ, Бразилын Да Сильва Феррейра, Азийн аварга Японы Хироэ Сүзүки, Европын аварга Туркийн Ясемин Адар тэргүүтэй шилдгүүд “багтжээ”.

Урьдчилсан болон дагах барилдаанд өнөөдөр монголын цагаар 16:00 цагт эхэлнэ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-23 06:20:53
    зураг дээрх хоёр дасгалжуулагчийн нэг нь нөгөө тайчдаг хоёрын нэг шив дээ, ДАШТ-д явсан юм уу тэгээд
    122.201.28.7
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-23 05:24:19
    амжилт хусье
    202.9.40.224
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-23 04:30:21
    зочин мал бех мэдэхгуй бол дуугуй л салтаандаа гараа хийгээд хэвтэж бай орхон цагтаа хеделмерийн баатар батцэцэг японы домогт бехийг ялж байсан юм
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-23 01:50:26
    орхон орхон л гээд байх юм, тэр нь аягүй бол шалихгүй дээ
    122.201.28.7
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2017-08-23 05:41:39
      Орхонд их ирээдүй бий, чи зүгээр л олон юм ярилгүй харж бай!
      202.70.36.198
      Мэдэгдсэн Хариулах