“Универсиад”: Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн оюутны "Универсиад" наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66кг-д зодоглосон Баттогтохын Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр шигшээ барилдаанд  олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдаж вазари үнэлгээгээр ялагдлаа.  

Б.Эрхэмбаяр эхний даваандаа Макаогийн тамирчинг 1:04 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Хорватын Марко Драсковичийг 2:06 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Нидерландын Матьяс ван Хартенг вазари үнэлгээгээр ялсан.

Хагас шигшээд Казахстаны Гумар Кыргызбаевыг вазари үнэлгээгээр ялснаар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдсэн юм.
Б.Орхон

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.