Том төслүүд хөрөнгө оруулагчдаа хүлээж буйг Ерөнхийлөгч дурдав
Ерөнхийлөгч Х.Баттулгад Саудын Арабын Вант Улсын Эрхэм дээд хунтайж Абдула бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд өнөөдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга хунтайжийн эцэг өнгөрсөн долдугаар сард таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн юм. Эрхэм дээд хунтайж Абдула бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд ийнхүү эмгэнэл илэрхийлсэнд нь хариу талархал илэрхийлээд хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал тавьж байгаад баяртай байна гэлээ.

Эрхэм зочин УИХ-ын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд ХХААХҮЯ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамдад зочилж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцсанаа уулзалтын үеэр дурдлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны хувьд хоёулаа нүүдэлчин удамтай, мөн Монгол орны урд хэсгээр элсэн говь, цөл байдаг зэрэг ижил төстэй талууд байдгийг дурдаад, газрын баялгаа зөв зүйтэй ашиглаж, улс орноо хурдацтай хөгжүүлсэн Саудын Арабын туршлагаас судлах зүйл бийг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа талаараа санал солилцлоо. Мөн шинэ хот байгуулах, шинэ төмөр зам тавих зэрэг том төслүүд хөрөнгө оруулагчдаа хүлээж буйг Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаж байсан юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.