“Универсиад”: Б.Эрхэмбаяр аваргын төлөө барилдана

Дэлхийн оюутан, залуучуудын зуны Универсиад наадам Тайвань Улсын Тайпэй хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр жүдо бөхийн эрэгтэй 66, 71, эмэгтэй 52, 57 кг-ийн жингийн барилдаан явагдаж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Баттогтохын Эрхэмбаяр аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Тэрбээр эхний даваандаа Макаогийн тамирчинг 1:04 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Хорватын Марко Драсковичийг 2:06 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Нидерландын Матьяс ван Хартенг вазари үнэлгээгээр ялсан юм.

Улмаар хагас шигшээд Казахстаны Гумар Кыргызбаевыг вазари үнэлгээгээр ялснаар аваргын төлөө олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай өрсөлдөхөөр шалгарлаа.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.