Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг анхааруулав
Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон “Гангийн нарийвчилсан үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсэг-2” Увс аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг тус аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, гангийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож үүрэг чиглэл өгөв.

Увс аймгийн хувьд нийт нутгийн 42,1 орчим хувь нь маш муу, 28,6 орчим хувь нь гандуу, 31,6 хувь нь гантай байгаагаас бэлчээрийн даац хэтэрсэн, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байгааг ажлын хэсэгт танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, аймгийн Онцгой комиссын гишүүдэд хандан байгаль, цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, хадлан тэжээлиийн нөөц бэлтгэх, аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-22 14:33:31
    ганзориг гуай та бусдад уурэг егех яахав еерее уургээ яаж биелуулж явна даа гангийн унэлгээг газар дээр нь хийгээд ир гэж явуулсан шуу