Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээвэр эрс нэмэгджээ

Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тухайлбал, Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг дөрөв дахин нэмэгдсэн байна.

Энэ нь дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн тарифт 15 хувийн, шилжүүлэн ачилтын тарифт 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасантай холбоотой бөгөөд үүнийг хилийн өртөөн дээр галт тэрэг солилцох, шилжүүлэн ачих технологит хугацааг багасгасан нь нөлөөлжээ.

Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо “Транзит Монгол-2017” Олон улсын форумыг зохион байгуулснаар Хятадын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчдад Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон талаар мэргэжлийн байгууллагууд онцолжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-08-23 01:14:55
    Одоо л ухаалаг хандаж зам тавиулахгүй бол монголтой монголгүй болох байх шүү намчирхалгүй хандахсан
  • иргэн 2017-08-22 14:37:59
    хятадын эдийн засгийн еселт европ руу чиглэсэн худалдаа л ессений буян шуудээ тэгснээс манай сайных биш мен аль дайны уед тавьсан орос хоригдлуудын гавьяа шуудэ...
  • зочин 2017-08-22 09:07:35
    худлаа өөрсдийгөө магтчих юмаа, зэрэгцээ зам тавихгүй л юм бол цаашаа явахгүй дээ