Цагаан хадны боомтын гаалийн хяналтыг буулгахыг эсэргүүцлээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг эсэргүүцэж тус гаалийн ажилтнуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр "Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах нь Хятадын гаалийн хяналтын бүсийг дэмжсэн бодлого. Харин Цагаан хадны хяналтын бүс идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар энэ жил экспортлох 22.4 сая тонн нүүрснээс 47 тэрбум төгрөгийн өртөг төсөвт цуглана.Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд орон нутгийн Таван толгой ХК-ийн экспортод гаргаж буй нүүрс голчлон дамжин тээвэрлэгддэг бөгөөд 2016 онд 4.1 сая тонн, 2017 оны эхний хагас жилд 2.7 сая тонн нүүрс борлуулсны 70 хувь нь гаалийн хяналтын бүсээр дамжсан байна" хэмээн  ярилаа. 

Дашрамд дуулгахад, Саяхан Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганц мод боомтоор  урд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг жолооч нар эсэргүүцлийн жагсаал  хийсэн. Жолооч нар нүүрс тээвэрлэсэн машинуудыг хилээр гаргахдаа хяналт, шалгалт нэрээр  хил дээр хэт удаан саатуулж байгааг эсэргүүцсэн билээ. Тэдний хэлсэнээр сүүлийн үед нүүрс тээвэрлэсэн машинуудын цуваа 160 орчим км үргэлжилж байсан аж. 

Иймд Засгийн газраас жолооч нарын эсэргүүцлийг хүлээн авч, гаалийн хяналтын бүсийг буулгахаар болсон юм. Гэвч өнөөдөр гаалийн ажилтнууд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гаальчдыг хал 2017-09-02 14:24:38
    засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн ажилтныг халах хуультай
  • Бат 2017-08-23 01:17:53
    Тэнэг биш л бол нэг ачсан нүүрсээ замд буулгаж ахин ачих хэрэг байна уу
  • Иргэн 2017-08-22 22:50:54
    Энэ гааалийнхны буруу. Цагаанхадаас нүүрс ачихдаа доор нь юм нууж гаргаад бна гээд хятадууд хилийн гарцаа цөөлж хяналт нэмсэн. Эд ажлаа хийсэн бол ийм юм болгүй...