Үлэг гүрвэлийн судалгааг өргөжүүлнэ
Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн шинжлэх ухааны сургууль хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Санамж бичигт манай талаас ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, Японы Окаяамгийн шинжлэх ухааны их сургуулийн ерөнхийлөгч Яасунобу Яанагисава нар гарын үсэг зурсан юм.

 Япон улсын Окаяма хотын шинжлэх ухааны байгууллагатай палеонтологи, геологийн чиглэлээр Монголын ШУА-ийн Палеонтологийн төв, одоогийн Палеонтологи, геологийн хүрээлэн 1992 оноос хойш хамтран “Монголын говийн эртний экосистем” сэдэвт судалгааг хамтран хийж ирсэн түүхтэй. Уг судалгааны явцад Монгол, Японы эрдэмтэд Монголын говиос үлэг гүрвэлийн олон сонирхолтой олдворыг нээн илрүүлж, дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан байдаг.

 Улмаар хамтын судалгааны ажил улам өргөжиж, Окаямагийн Шинжлэх ухааны их сургуультай  ирэх дөрвөн жилд хамтран хэрэгжүүлэх “Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл” болон өргөжиж, судалгаа шинжилгээ, сургалт танин мэдэхүйн хамтын ажиллагааны санамж бичигт хоёр байгууллагын удирдлагууд гарын үсэг зурж буй нь энэ юм.

П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.