Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол эмчид яаралтай хандаарай
Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх,тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.

Тарваган тахал өвчний идэвхжилийн улиралчлал эхэлсэнтэй холбогдуулан ард иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмжийг ийнхүү хүргэж буй юм. Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг олон нийтэд анхаарууллаа гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.