Гачууртаас Налайх, Чойрын уулзвар хүртэлх замын газар чөлөөлөлт хийгдэж байна

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба болон Баянзүрх дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.

Уг авто замын нөлөөлөлд нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 34 нэгж талбарыг чөлөөлж, өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 27 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдэж, зөвшилцөх шатандаа явж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • самдан  2017-08-24 05:13:28
    хотын төв зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарц, автобусны буудлууд дээр байрлуулсан том том хүрэн амбааруудыг зайлуулаач..,
  • ) 2017-08-22 06:45:30
    МАН сурсан зангаараа зад захиргаадаад л чөлөөлчихөөч дээ!!!
    • сүрэн  2017-08-24 05:16:38
      үүнд нам хамаагүй., нийтийн эрх ашгийг бодох хэрэгтэй. явган зорчигч чөлөөтэй явах боломийг хангах нь зүйн хэрэг..., төв зам дагуух ТҮЦ-үүдийг зайлуулах хэрэгтэ...