О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчийг ээлжит чуулган хуралдуулах зарлиг гаргахыг хүслээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулгад хандан “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны 9 дүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтийг албан ёсоор хүргүүлжээ. О.Баасанхүү гишүүн нэр бүхий 4 үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Үүнд:

Нэг. Улсаас хүүхэд бүрт олгодог 20000 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах,

Хоёр. Монгол Улс 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Чингис бондын эргэн төлөлт болох 500.0 сая доллар, мөн оны 5 дугаар сард БНХАУ-аас зээлсэн 1.0 тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг тус тус төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авах,

Гурав. Энэ жил зарим нутгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах,

Дөрөв. Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа тул Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цалин нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн миний бие энэ асуудлыг дэмжиж байгаа учир төсөвт тодотгол хийж, зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах.

УИХ-ын тухай хуулийн 16.2 дахь заалтад зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах хууль зүйн боломжтой юм.
 
П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-22 23:43:47
    Зөвхөн багш гар биш шүү дээ. Уул уулхайнхнаас бусад нь бүгд л цалин бага байгаа. Багш нар зөвхөн боссон нь.
  • Ynshigch 2017-08-22 14:47:47
    Еne balai amitan end tend orilood l. Mungu yaaj hysah ve gehees baij syyj chadahgyi yscheed, hugin amitan be
  • Суут ухаантай. 2017-08-22 13:26:34
    Цалин нэмүүлэх бус долларын ханшыг сулруулах, төгрөгийг чангаруулах талаар шаардах нь аль аль талдаа ашигтай баймаар юм. Тэгж байж л улс хөгжинө.
  • eh oron yadyy baidald heden olgiorhyyd o 2017-08-22 11:53:00
    Ta nar bolildoo!ertei hebtej ene toroos yu neheed baigaa yum be?elberch yheegyi baigaa biz dee?tegeed ene toroos yu gyih yum be?Hyyhediin menge egdeg byryy zyil...
  • zochin 2017-08-22 10:32:44
    ХҮҮХДИЙН МӨНГӨ ЯЛГАРАЛГҮЙ ӨГӨХ, БАГШ НАРААС ГАДНА ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ
  • G 2017-08-22 09:23:28
    Very good
  • ЗОЧИН 2017-08-22 04:27:48
    НЭН ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ БАЙСААР. ӨВӨЛЖИЛТИЙН, ҮЕР УСНЫ АЮУЛ, ХҮҮХДИЙН МӨНГӨ ЯЛГАРАЛГҮЙ ӨГӨХ, БАГШ НАРААС ГАДНА ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ
  • kg 2017-08-22 04:19:28
    ene balai yum