УИХ ээлжит бусаар хуралдах уу
Тусгаар тогтнолын ордноо ширүүхэн хуралдсан, эрх баригч хүчнийхэн хөдөлгөөнд орцгоолоо. Удирдах зөвлөлийн хурлаас хаалга саван гарсан У.Хүрэлсүх шадар сайдын албанаасаа өөрийн хүсэлтээр буух гэнэ. Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 17-ны өдөр гаргажээ.Энэ бол түүний хувьд шинэ зүйл биш.

2012 оны арваннэгдүгээр сар: УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзаж, УИХ-ын гишүүний суудлаасаа буусан. Тухайн үед тэрбээр өргөдөлдөө гэр бүлийн хүний биеийг эмчлүүлэх шаардлагатай байгаагаас гэдгээ илэрхийлсэн. Мөн үүний өмнө У.Хүрэлсүх МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлсэн амандаа хүрсэн. Тэр УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгч байв.

Тэгэхээр түүний хувьд энэ удаагийнх анхных биш юм. Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтдээ “Таны зохион байгуулж, хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо.

 Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хамтран ажиллах боломжгүй болсон шалтгаанаа тайлбарлажээ.

Ийнхүү намрын ургац , өвөлжилтийн бэлтгэл гээд их ажлын өмнө Шадар сайд улс төрийн шийдвэр гаргалаа. Түүний хувьд “Би Шадар сайдын ажлаа өгч байна. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу” хэмээн мэдэгдсэн байгаа. Нэг үгээр шадар сайд улс орны ажлаас илүүтэй намаа шинэчлэн, нам доторх авлига хээл хахуультай тэмцэхээ илүүд үзлээ.

Хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг УИХ томилж, чөлөөлдөг. Иймээс хэрэв Шадар сайд өргөдлөө өгсөн бол түүний өргөдлийг УИХ хэлэлцэн, эцсийн шийдвэр гаргана гэсэн үг. Тэгэхээр Шадар сайдын хүслийг гүйцэлдүүлэхээр УИХ ээлжит бусаар хуралдаж магадгүй юм.
 
П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мэдрээч 2017-08-22 14:04:15
    Энэ ЗГ тэмээн чиний хэрэг тарьж чадваргуй байж, ямаан чинээ гэмтэй гэж гурийгээд бгаад олон тумн эгдууцээд бгааг ч мэдпэхгуй бгаа . Огцрвол нэр хундэд нь тустай...
  • Зочин 2017-08-22 03:26:00
    Хараал идсэн зовлонт амьдралаас минь салгаад энэ их ачааг иргэдийн нуруун дээрээс аваад өгөөч
  • МАН-ын гишүүн ********* 2017-08-22 03:06:12
    Их хурлыг хуралдуулмаар байна. Тэгж байж л энэ ялзарсан засгийг унагааж шинэчлэл хийгдэнэ.
  • Tuugu) 2017-08-22 03:05:15
    Манай засгийн газар ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа тэжээдэг засгийн газар болж хувирчихсан
  • зочин. 2017-08-22 03:02:17
    Ард түмний төлөө явж байгаа юм бол ард түмний төлөө шийдвэр гаргах хэрэгтэй.
  • Н.Баяр 2017-08-22 03:01:06
    Асуудлыг эрхтхэн дуусгаж хуралдуулсан дээр дээ яг үнэндээ ярьж явсанаас бүгдээрээй цуглаж бүлээн усаар угаах хэрэгтэй.