14 дүгээр сургуулийн байр шинэ хичээлийн жилд ашиглалтад орно

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан. Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92 дугаар сургуульд, наймдугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан билээ.

Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрны барилгын ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн. Өчигдөр хотын дарга тус сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулснаар өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 90 хувьтай байна. Есдүгээр сарын 10 гэхэд үйл ажиллагаа явуулж эхлэхээр төлөвлөжээ.

14 дүгээр сургуулийн өөрийн байр ашиглалтад орсноор “Шавь” цогцолбор сургууль гурван ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурах юм.

Хотын дарга хэлэхдээ “Энэ жил концессын гэрээгээр 20 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил хийгдэнэ. Улсын төсөв, нийслэлийн төсвөөр 10 сургууль зэргээр сургуулиуд баригдана. 14 дүгээр сургуулийн хувьд ирэх сарын 10 гэхэд хичээлийг нь эхлүүлэх үүрэг даалгавар өглөө. Сурагчид есдүгээр сарын 1-нд бусад сургууль дээр хичээллэхгүйгээр эхний улирлын амралтаа нөхөх байдлаар хичээл явуулах нь зүйтэй гэж үзжээ. Одоо дотор, гадна тохижилтын ажил нь дуусвал хичээллэх боломжтой болсон байна.” гэлээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Selenge 2018-11-19 14:31:29
    Shine surguultai bolsond mash ih bayrlaj bn. . Huuhduud ene jiliin 9sariin 1 nd ih bayrlalaj baisan.Ulaanbaatraas14-r surguuli l hamgiin goy barigdsan surguuli ...
  • Monhtsetseg 2018-03-28 08:50:05
    Arwan dorow dugaar surguuli n or
    103.229.121.234
    Мэдэгдсэн Хариулах
  • eh etseg 2017-08-22 11:31:49
    9sarin negend 14-r surguuli neelte hiiged mash goe bieiin tamiriin zaaltai bolohoor ene 10 odor bieiin tamirn hicheelin huvaari gargaad ene hicheeliig orulaya...
    59.153.112.88
    Мэдэгдсэн Хариулах