МАН-ын хувь заяа АН-ын гарт орох уу

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг гартаа авсан МАН-ын хувь заяа цаашид парламентад есөн гишүүнтэй сөрөг хүчин Ардчилсан намын гарт “албан ёсоор” орж болзошгүйд хүрчээ. Парламентад 65 суудал бүхий үнэмлэхүй олонх Засгийн газраа огцруулах эсэх асуудлаа дангаар шийдчих хэмжээний “хүн, хүчний” бололцоотой ч энэ удаад Ардчилсан намтай хамтрахаар болжээ. Учир нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хуулиар УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн санал нэгдсэн тохиолдолд авч хэлэлцэх бол шаардлагад гарын үсэг зурах 19 гишүүн өөрийнх нь намаас хараахан бүрдэхгүй байгаа тул Ардчилсан намын бүлгийнхнээс тусламж авахаар тохиролцсон гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газартай тооцоо бодох шаардлагад 10+9 гэсэн харьцаагаар хоёр нам нэгдэн асуудлыг УИХ-д оруулах хувилбар.

Парламентад дөнгөж л бүлэг байгуулах хэмжээний суудал авсандаа саяхан гомдол тавьж байсан Ардчилсан нам дээрх тохиолдолд жинхэнэ хүчтэй сөрөг хүчин болон харагдаад зогсохгүй цаашид “шидийг олоод нисэхийг шахав” гэгчийн үлгэрээр амь орох гэж байна гэсэн үг. Энэ Засгийн газрыг унагавал эдийн засаг сүйрнэ гэх нь хэтрүүлэг ч маргашгүй ганц үнэн нь гэвэл дараагийн Засгийн газар гээч нь байгуулагдаж таарна. “Дараагийнхны” зорилгоор эхэлсэн энэ улстөрд Ардчилсан нам тусалсныхаа хариуг мөн өдийд тохиролцсон байж таарна гэвэл дараагийн засаг Ардчилсан намд өртэй болжээ гэсэн үг. Үүний ачаар Ардчилсан нам “шидийг олоод нисэхийг шахах”-даа хүрч мэднэ...

Ардчилсан нам эрх баригчдаар оролдох, ингэхдээ өөрсдийнхөнтэй нь хамтрах улс төрийн шийдвэр гаргасныг НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгийн асуудлаар огцруулах шаардлагад бүлгийн гишүүд нь гарын үсгээ зураад эхэлсэн явдал нотолж дөнгөх биз ээ. НИТХ-д болж буй энэ үйл явц УИХ-ын түвшинд зэргэцээ өрнөх байдлаар Ардчилсан нам эрх баригч МАН-ыг эрхэндээ оруулах эхлэлээ тавих бололтой.

Ерөнхий сайдыг чөлөөлөх болон Засгийн газрыг огцруулах асуудлыг 19 хүний гарын үсгээр өргөн барих ч чуулганаар шийдэхдээ тулбал 76 гишүүний саналаас үр дүн нь хамаарна. Ингэхдээ ердийн олонх буюу 38+1 гишүүн аль талд саналаа өгөхөөс хамаарна. Нэгэнт тооцоо бодоход санал нэгдсэн 19 гишүүнээс гадна дахиад тэр тооны гишүүн тэдэн рүү “урвахад” л Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ парламентын түүхнээ “анхны” гэх тодотгол зүүж үлдэнэ. Ердөө эхний жилийг элээв үү, үгүй юу засгаараа оролдож эхэлсэн тэднийг дараагийн сонгууль хүртэлх гурван жилд хэдэн ч засаг хүлээж байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэртээ 1996-2000 онд Ардчилсан хүчний өнөөх олон Засгийн газрыг тэр үеийн сөрөг хүчин-өнөөгийн эрх баригч МАН өөрсдийнх нь урвагчидтай хамтран толгой дараалан бодийг нь хөтөлсөн гэмтэй. Тэрчлэн тэр үеийн Ерөнхийлөгчийн оролцоо ч байсан. Төрийн эрх ардчиллынхны гарт байсан ч ардчиллынхан өөрсдөө сөрөг хүчнийхээ гарт утсан хүүхэлдэй шиг өнхөрч байсан. Өнөөдрийнхтэй тун төстэй энэ үйл явцыг үйлийн үр гэх үү, байх уу?!

Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Яагаад намын асуудалд Ардчилсан намынхан хөндлөнгөөс оролцож байгаа юм бэ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. МАН-ын эрх барьж байх үед Засгийн газрыг огцруулах асуудал ярьж, өргөн барьж байсан тохиолдол ховор гэдгийг тэрбээр мөн хэлээд “түүх” сөхсөн байна. 2007 онд М.Энхболдын Засгийн газрыг С.Баярын Засгийн газраар сольсон шалтгаан нь С.Баяр намын дарга болсонтой холбоотой. Дараа нь С.Баярын Засгийн газрыг С.Батболдын Засгийн газраар сольсон нь С.Баяр биеийн байдлаас шалтгаалж өөрийн хүслээр үүрэгт ажлаа өгч байсан. Үүнээс өөрөөр МАН-ын үед Засгийн газрыг огцруулж байсан тохиолдол байхгүй... гэжээ. Үнэн. Тэр тусмаа сөрөг хүчинтэйгээ өөрсдөө нийлж засгаа оролдсон түүх үгүй байх.

Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайн, муу ажиллаж байгааг нь парламентын түвшинд хараахан хэлэлцэж дүгнээгүй байна. Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн явдал нь Ерөнхий сайдыг түрүүлээд “яллачихсан” хэрэг боловч, хэдийгээр энэ нь түүний хүчий гсулруулж байгаа хэрэг боловч цаг дуусаагүй байна. Эхлээд эрх баригч намынхан төрийн жолоо юугаа атгасан чигтээ АН-ын гарт орох эсэхээ шийдэх болов уу?!


Өглөөний сонин
З.Боргилмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Наран 2017-08-25 09:55:59
    Зарим зүйлсыг байнга шүүмжлэх бус дэмжиж ойлгох хэрэгтэй юм шиг. Хэрвээ бид л хэн нэгэн нь зөв зүйл хийх гэж мэрийж байхад доороос нь чангаагаад байвал хэзээ ч ...
    82.193.206.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-25 04:35:40
    Энэ улс төрд чинь бөөн бохир тоглоом болж байх юмдаа. Хүрэсүхээр авхуулаад л нэг нэгнийгээ тагнаж чагнаад л. Ийм хүн намын дарга болно гэж үү.
    43.228.129.3
    Мэдэгдсэн Хариулах
  • намын гишүүн 2017-08-23 08:53:50
    Ээ дэмий дээ МАН-ыхаан улс орноо бод АН-ын алдааг бүү давтаарай . Ерөнхийлөгчийн сонгуульд унаа л биз Тэр бол чухал бишшүүдээ эв найрэай байцгаа л даа
    202.9.40.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-22 06:10:20
    Энэ байдлаар хоорондоо алалцаад байвал АН боломжийг яаж зүгээр өнгөрөөх билээ, Огцоруулах тал дээр туршлага байнаа байна.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • baatar 2017-08-22 06:08:22
    ugui l de zasgiin gazar tiim amarhan ogtsrohgui l de
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-22 04:10:00
    МАН цэвэрших гэж хичээж байна, зөв шүү, Улс оронд энэ маш чухал, АН-ын мэдрэлүүд , дуугүй л холхон бай, дэлхий даяараа АН-ыг хорлон сүйтгэгчид гэдгийг мэднэ,...
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-08-22 04:40:31
      Өөрийн намыг бужигнахлаар хэвийн гэж үздэг бусдын намыг хэвийн бус гэж үздэгийг чинь юу гэж ойлгох вэ.Хэзээ нэг цагт МАН тэсрэх гээд байсан юмаа
      139.5.219.247
      Мэдэгдсэн Хариулах
  • Bakizaluu 2017-08-22 04:00:02
    Teneg yum bichdeg borgilmaa gulug be pizda chinu
    122.201.31.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-22 03:44:46
    Ийм муу байгаам чинь дооо Ан-ын гарт орхоос ч яахав дээ. МАН-ын удирдлагууд чадахгүй байна. Хөөрхий чадахгүй л байга гээд суугаад байх хэрэггүйшдээ.
    208.123.223.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-22 03:38:38
    Энхболд Эрдэнэбат нтрийн ээлжит нэгэн захиалга. Засаг унах нь иргэдэд муу гэж бодогдуулах гэж байгаа л хэрэг биз.
    188.166.152.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-22 03:38:35
    Muu ajillaj bga uchraas l ogtsoruulii gj bga sh de. ZG-n gishyyd uursdiiguu yamar bgaag yygeer oilgikh kheregtei. Munkhbat dald orvol taarna.
    66.181.177.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Г.Хулан 2017-08-22 03:07:37
    МАН бол эх орончдын нам болохоос Эрлийз луйварчдын нам биш. Ман шинэчлэгдэх хэрэгтэй
    188.226.148.206
    Мэдэгдсэн Хариулах
  • манан 2017-08-22 03:06:35
    ард түмэн хохь нь за 65 биш 45-31 гэсэн сонголт хийсэн бол та бүхний амьдралд хэрэгтэй байсийм тэнэгүүдээ хүнээ харахгүй МАН гэж дугуйлаад хохь гэхээс дээ 20 он...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-22 03:04:17
    енее хучингийн хэрэгтэн дуугарахаа байжээ тэр зэргийн нусан журын амыг барихаа архагууд мэдэлгуйдээ даан ч буух газраа мэдэхгуй онгирч байж хуухэн дээр буучих г...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин. 2017-08-22 03:04:11
    МАН шинэчлэгдэж АН аас илүү гарж ирэх хэмжээний чадвартай байх хэрэгтэй
    202.131.248.210
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-08-22 04:44:05
      Яг тийм амбицаар дүүрчихсэн нам,АН-ыг яавч гүйцэхгүй.
      139.5.219.247
      Мэдэгдсэн Хариулах
  • Zula) 2017-08-22 03:03:16
    MAH-d irged itgel huleelgesen. Zasgiin gazriin olonhiin suudliig avchihaad AH-ii hsen aldaanuudiig davtahgui bailgude. Chadahgui bol dotroo tsus selbeh heregte
    139.59.237.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Sulde) 2017-08-22 03:02:09
    MAH namiig dotroos ni tseverleh heregtei.. tuunii tuld zuv udirdagch l heregtei de
    191.101.30.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Urgen 2017-08-22 02:16:20
    Ah namin arga baril buz dee.Hezee ard tumnaa bodoj baila daaa.Uhsannuhendee eersdee unatsgaa
    66.181.165.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-22 02:04:44
    UIH in gisuun L.Oyun-Erdene ESaidig ogtsruulah tuhai yarij bna.Iimees ene zaluuchuud huuchin ulsuudaas iluu tanigdana gej bhgui.Dalimduulj alban tusaald shunaj...
    202.179.31.104
    Мэдэгдсэн Хариулах