Авто үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад ангилал тогтоож байна

Нийслэлийн Тээврийн газар нь Зам тээврийн сайдын тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”, “Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ хийх журам”-уудыг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд A,B,C хүрээний ангилал тогтоох ажлын хүрээнд эхний ээлжинд ангилал тогтоох ажлыг цахимаар зохион байгуулан ажиллаж байгаа аж. Энэхүү авто үйлчилгээний үйл ажиллагаанд ангилал тогтоож, нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд автомашин худалдан авахдаа тухайн автомашин нь өмнө аль засварын газар, ямар үйлчилгээ хийлгэж байсныг мэдэх боломжтой болно. Мөн тухайн авто үйлчилгээний байгууллага нь өөрийн хийсэн засвар үйлчилгээндээ баталгаа гаргаж өгөх юм.

2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр авто үйлчилгээ эрхлэгч “Моннис моторс” ХХК, “Таван богд” ХХК, “Мүгэн” ХХК зэрэг компаниудын удирдлагууд нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас ангиллын гэрчилгээгээ гардан авлаа гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.