Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ

Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой.

 

Жишээ нь: Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх байх ёстой.

Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг байна.

Баримт мэдээлэл:

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоожээ. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоожээ.

 

Оросын хүүхдийн цүнхний стандарт

Анги /Цүнхний ачааны дундаж хэмжээ

1-2-р анги -1,5 кг-аас илүүгүй

3-4-р анги -2,0 кг-аас илүүгүй

5-6-р анги -2,5 кг-аас илүүгүй

7-8-р анги -3,5 кг-аас илүүгүй

9-11-р анги-4,0 кг-аас илүүгүй


Угандад хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10 хувиас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2% нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4%-д хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Нуруу бага зэрэг өвддөг сурагчдад удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, Хүнд цүнх барьж явах зэрэгтэй хамааралтай болохыг тогтоожээ. Сургуулийн сурагчдын 19 хувь нь л сургууль дээрээ ном, дэвтэрээ хадгалах хайрцагтай байжээ.


Шинэ Зеланд улсын хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 77.1 хувь нь булчин өвдөх хам шинжтэй, үүнээс: 44.3 хувь нь хүзүү, 43.6 хувь нь мөр, 36.4 хувь нь нуруу, 35.0 хувь нь аарцаг нуруунд тус тус өвддөг болохыг тогтоосон байна.

НЭГЭНТ ТА ХҮҮХДИЙНХЭЭ ЦҮНХИЙГ СОНГОСОН БОЛ:

1.  Цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөх:
 

  • Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах. Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах
  • Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг.
  • Тиймээс таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх 
  • Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийх
 

2.  Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд
 

  • Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг авч өгөх
  • Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах
  • Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх
  • Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах
  • Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж хамтдаа шийдлийг олох

-даалгаварыг нь олшруулж өгч байх

-цахимаар даалгаварыг нь явуулах

-сургууль дээр хүүхэд бүрт номоо хадгалах хайрцаг хийх

-Бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном бэлэглэх, хандивлах аян зохион байгуулах

Бэлтгэсэн: НЭМҮТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-21 23:38:49
    ЦҮНХНЭЭС ГАДНА ХАМГИЙН ГОЛ НЬ НОМЫН ЖИН МАШ БАГА БАЙХ ЁСТОЙ. НИМГЭН, ХӨНГӨН ЧАНАРТАЙ ЦААСААР СУРАХ БИЧИГ ҮЙЛДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ.
  • зочин 2017-08-21 12:07:29
    цүнхийг хөнгөн байлгахын тулд: 1)Бага ангийнхан анги дээрээ хэрэглэх номыг нь сургулиас тавьж өгдөг, харин гэрт хэрэглэх номөө эцэг эх нь авч өгч цүнхэнд