Хэдэн жилийн турш ярьсан Авто худалдааны цогцолбор нээлтээ хийсэн ч үйл ажиллагаа нь одоо хэр нь жигдрээгүй байгаа. Өөрөөр хэлбэл нийслэл хотод байрлах авто захуудын нэг нь ч өнөөг хүртэл тэнд нүүж очоогүй байгаа юм.
“Да хүрээ”, “Өгөөмөр”, вокзалын арын “1,000 машины зогсоол” өөр бусад зах нь өнөөдөр ажилласаар байна. Тэр бүү хэл, машины худалдаачид Үйлдвэрчний эвлэл байгуулан нүүхгүй хэмээн гэдийж суугаа.
Гэвч төр засгийн бодлогоор хэрэгжүүлсэн ажлыг дэмжиж хөрөнгө оруулсан иргэд өнөөдөр ихээхэн алдагдалд орсон хэмээн мэдээлэл хийлээ. Тодруулбал Хотын баруун захад байрлах “Авто худалдааны цогцолбор”-т 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ өнөөдөр мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр тэдгээр иргэдийн төлөөлөл хэлэхдээ “ өнөөдрийг хүртэл Улаанбаатар дахь нэг ч авто захын үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлээгүй байгаа нь тус цогцолборын нээлт зүгээр нэг шоу болоод өндөрлөхвий гэсэн сэтгэгдэл хөрөнгө оруулсан 2,000 гаруй иргэнд төрүүлж байна.Зам Тээвэр Хөгжлийн яам болон Нийслэлийн хамтарсан ажлын хэсгээс гарсан дүгнэлт шийдвэрээ холбогдох агентлагууд нь мөрдөж ажиллах байх гэж найдаж байна.
Хэрэв тус цогцолборт, авто захуудаа нэгтгэх талаар Нийслэлийн засаг дарга С.Батболд болон ажлын хэсгийн ахлагч засаг даргын орлогч П.Баярхүү нар дорвитой шийдвэр гаргахгүй бол бид дараагийн тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй гэдгээ мэдэгдэж байна" гэв.
Дашрамд дуулгахад, нийслэлд өнөөдөр 25 га талбайд техникийн есөн зах, бусад 27 жижиг цэгүүдээр автомашин, сэлбэг хэрэгслийг худалдаж байгаа ажээ.Тэгвэл дээрх цогцолбор нь Улаанбаатарын баруун бүсэд, 8,656 айлын орон сууц бүхий хотын шинэ төв байгуулахаар төлөвлөсөн газартай хаяа залган орших 130 га талбайтай нэгдсэн төвлөрөл, эмх цэгцтэй, зохион байгуулалттай, хангалттай зай талбай бүхий худалдааны төв юм. 22-ын товчооны ердөө урдхан талд бий. Хотын зах болохоос хотоос гаргаад цөлчихсөн хэрэг ерөөс биш.Товчхондоо, энэ бол төрийн бодлогоор судалгаанд үндэслэж хийсэн ажил.
Үнэндээ одоогийн ажиллаж буй авто захуудтай хаяа дэрлээд нийслэлчүүд амьдардаг. Захууд нь дандаа хотын төвдөө байна гэсэн үг. Автомашины худалдааны захууд, цэгүүдийн тарьж буй хор уршиг ойлгомжтой. Улаанбаатарын хөрсний болон агаарын бохирдлын 20 хувийг энэ захууд үүсгэж байгааг судалгаа бас л харуулжээ. Дээрээс нь замын түгжрэл үүсгэнэ. Гэхдээ замын түгжрэлийг хөрс, агаарын бохирдлын дараа авч үзэж болох юм. Энэ бохирдлуудын үүсгэдэг хор нөлөө нь ялангуяа захуудын дэргэд амьдардаг иргэдэд илүү мэдрэгддэг юм. Иймд авто захуудыг нийслэлээс гаргах нь нэн тэргүүнд хийгдэх ажил билээ. Гэвч цөөхөн хэдэн ченжүүдийн эрх ашиг яригдсаар авто захууд хотоос гарахгүй дөрвөн жилийн нүүрийг үзээд байна. Харин нөгөө талд улсын хөрөнгөөр боссон авто худалдааны цогцолбор эзэнгүй хэвээр байгаа юм.

Б.Сансар
olloo.mn