Гар дээрээс худалдаа эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Хархорин захын гадна  талбайд гар дээрээс худалдаа  эрхэлдэг иргэдийн төлөөлөл дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тодруулбал, Хархорин захын түрээслэгчид болоод гадна талд худалдаа эрхэлдэг иргэдийн хооронд үл ойлголцол үүсчээ. Энэ асуудлаар  иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж, үүсээд буй нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлсэн юм. Тэдний мэдээлж буйгаар тус захынхан гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийг хавчин гадуурхаж, “Хархорин” худалдааны төвийн УЗЕЛ-ээр зарлан иргэдийг өдөөн турхирч, зохион байгуулалтад оруулан, иргэдийг хавчин гадуурхаж, “Хархорин” худалдааны төвийн УЗЕЛ-ээр зарлан иргэдийг өдөөн турхирч, зохион байгуулалтад оруулан, иргэдийг талцуулан эвдрэлцүүлсэн байна.

Тэд хэлэхдээ “Ажилгүйдэл өдрөөс өдөрт нэмэгдэж,  ядуурал газар авч байгаа энэ үед иргэд амьдрахын эрхэнд гар дээрээс худалдаа эрхэлж байхад шахан хавчих явдал өдөр бүр гарч, дарамталж байгаа нь ядарсан иргэдийг туйлдуулж байна. Хэрэв Төр бидний эрх ашгийг хамгаалах, худалдаачдын зээлийн бодлогыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс хамгаалах, ажлын байраар хангах арга хэмжээ авахгүй бол бид БГД-ын Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Захирагчийн алба, Төрийн ордны гадна талбайд жагсаал цуглаан хийнэ. Энэхүү жагсаал нь энгийн цуглаан болоод өндөрлөхгүй, бараа бүтээгдэхүүнээ шатааж тэмцлийн хамгийн хурц хэлбэрт шилжинэ” хэмээлээ.

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine