Жолооны үнэмлэхээ орхисон жолоочийг 48 мянгаар торгох нь шударга уу
Сүүлийн үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын бухимдал дээд цэгтээ хүрч байна. Байсхийгээд  хориглосон заалтууд хэрэгжиж, энэ хэрээр торгуулах болсон жолооч нар олон нийтийн цахим сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлэх боллоо. Мэдээж хэрэг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг буруулахаар холбогдох албаныхан шаардлагатай хэмээн үзэж дээрх арга хэмжээг авч байгаа. 

Гэвч зарим  үед иргэдээ огт бодолгүй тэр ч бүү хэлэх шалтаг гаргаж шулах гэсэн арга хэрэглэж  байна уу гэж хардахаар байгааг олон хүн хэлж байна. Тодруулбал жолооны үнэмлэхээ санамсаргүй гэртээ мартаад гарсан жолоочийг 48 мянган төгрөгөөр торгож байгааг  жолооч нар ихээхэн эсэргүүцдэг. Гэтэл жолооны үнэмлэхгүй явсан гэх  шалтгаанаар торгууль оноож байгаа нь иргэдээ мөлжих нэг арга гэж  үзэж байна.

Уг нь хоёр гуравхан жилийн өмнө ард иргэдийн татварын 1,8 тэрбум төгрөгөөр сүлжээний холболттой цахим төхөөрөмж авч, нийслэлийн 400 цагдаад өгсөн. Уг төхөөрөмжид иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулж, жолоочийн тухай шаардлагатай мэдээлэлд нэвтэрдэг. 

Жолооны үнэмлэхээ орхисон байвал жолооны үнэмлэхтэй эсэх, эрх жолооны үнэмлэхийг шалгах төхөөрөмж юм. Гэтэл жолооны үнэмлэхээ орхисон жолоочийг 48,000 төгрөгөөр торгож байна. Энэ бол зориуд нугалаа гаргаж, иргэдийнхээ халаасыг суйлсан үйлдэл мөн. Эсвэл энэ төхөөрөмж зөвхөн эрх мэдэлтнүүдийн бизнес байсан юм уу гэж хардмаар. За тэгээд бас болоогүй. Заримдаа өгсөн торгуулийн хуудсаа барах гээд улайрч бүх л зүйлийг шалгаж, торгодог гэх.

Ямартай ч Замын цагдаагаас жолоо барьж буй хүмүүс жолооны үнэмлэхээ заавал биедээ авч явах үүрэгтэй өөгөөд торгох нь зүй ёсных гэх товч тайлбар өгдөг юм.  Тэгвэл замын хөдөлгөөнд оролцогч жолооч та ямар зөрчил гаргавал хэдэн төгрөгөөр хэрхэн торгуулах талаарх товч мэдээллийг хүргэж байна. 

Согтуугаар анх удаа жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно

Жолоогоо согтуу хүнд шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно 

Бие эвгүйрхсэн үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно

Жолооны үнэмлэхгүй жолоо баривал 48 мянгаар торгоно

Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 96 мянган төгрөгөөр торгоно

Хуурамч дугаар ашигласан хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгоно

Жолооч, зорчигч бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно

Утсаар яривал 9000 төгрөгийн торгуультай

Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно

Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно

Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно 

Урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгоно 

Хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно 

Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна 

Удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно 

Замын тэмдэглэгээ зөрчиж эргэсэн бол 48 мянган төгрөгөөр тус тус торгох юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gal 2018-09-15 12:07:35
    mongold vnemlehgvi yavhad torguuli baga baiga mashin unahda tulhuuree martgaggui bizdee joloonii unemlehee zamiin hudulguund oroltsohdoo abch yavah uuregtei
    103.212.117.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Шуми 2017-08-27 09:16:06
    Ацнууд үнэмлэхээ л биедээ авч явалдаа. Гавьяа байгуулсан юм шиг үнэмлэхээ орхих юм. Харин ч шийтгэлийн бүр өндөр болгох хэрэгтэй. 30 хоног саатуулсан ч болж бн
    202.21.106.164
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-10-18 08:28:30
      Жолооны үнэмлэх хэвлэлтээ удаашруулж байгаа төрийн байгууллагыг мөн торгох хэрэгтэй!
      203.6.176.27
      Мэдэгдсэн Хариулах
  • С. Дэмбэрэл 2017-08-22 12:55:10
    Энэ бол завхрал! Хүн юугаа ч мартдагшүүдээ. Цагдаа нар ч өөрснөө хүн юм чинь мартана. Шалгавал машин барьж байгаа цагдаа нарын хэд нь үнэмлэхтэй байгаа бол!
    66.181.184.37
    Мэдэгдсэн Хариулах
  • бАТМӨНХ 2017-08-21 12:15:35
    хУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ БОЛ САЙХАН. ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ ХОТ ХӨДӨӨГИЙН ЗАМД ХАМГААЛАЛТТАЙГААР 140-160 КМ/ЦАГ ХУРДАЛЖ ЯВДАГ. ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ ҮЗЭХ ВЭ.
    202.21.105.116
    Мэдэгдсэн Хариулах
  • caak 2017-08-21 10:03:11
    torgoj l bbal shono noir hvrne sh dee yu geeed bnaa
    202.9.41.125
    Мэдэгдсэн Хариулах
  • сайн бод 2017-08-21 09:10:44
    Төхөөрөмж ямар нэг байдлаар ажиллахгүй байж болно /цэнэггүй, сүлжээгүй гм/. Тэглээ гээд хэн дуртай нь жолоо бариад осол хийгээд явж болохгүй биз дээ! сайн бод.
    203.91.112.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2017-08-21 07:57:12
    Ter ni terminal geed zuilee tusviin munguur avaa biz de. Buh zuilee uhaalag bolgoo l biz de... davhar neg baahan sonin zuil shaardah um...
    202.9.43.54
    Мэдэгдсэн Хариулах
  • баги 2017-08-21 07:39:12
    жолооны үнэмлэхээ хэвлээд өгчихөж чадахгүй хичнээн сар болж байж шаардлага тавих торгох нь арчаагүй төрийн тэнэглэл
    202.179.31.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-21 06:16:04
    Hogiin novshnuud ym aa
    202.9.42.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-21 06:15:03
    Биеийн байцаалт, өөрт холбогдох бичиг баримтаа биедээ авч явах нь иргэн хүний үүрэг үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага хүлээх нь зүйтэй.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
    • shinee 2017-08-21 07:25:28
      Tiim shde. Joloonii unemlekhee busad bicheg barimtaa biedee avch yavakh ni irgen khunii uureg,
      59.100.254.142
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-21 05:54:28
    Turuuchiin zasgiin shiidveriig odoo tsutsalj boldoggui yumuu tsagdaa nar unendee huuli heregjuuleh bish irgediin halaasiig hoosolj huuli bus uildel uursduu l hi...
    202.21.117.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-21 05:34:06
    Үүнийг болилдоо цагдаа нарт өчнөөн мөнгөөр төхөөрөмж авч өгсөн түүгээрээ ажлаа хийхгүй тэр чинь бас ардуудын мөнгө эрхтэй эрхгүй нь хамаатай баймаар
    103.229.121.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Жолооч 2017-08-21 04:59:39
    Дүрмээрээ яваач! Харин ч торгуулиа нэмээд өгмөөр байна!
    103.26.194.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-21 04:39:53
    Durmee l barichih l da mongolchuidaa
    103.212.116.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Nsns 2017-08-21 04:37:03
    Namaig 24r torgoson shd. 48 gej hudlaa bha. Tsagdaad ni tiim jutamtai bol torguulayoo geel ineesen 24r torgood bolgoomjtoi yavaarai gesen shd
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Ag 2017-08-21 04:22:37
    Yamar bienees urgaad bainga naaldaastai baidag ed bish dee. Martah zuil baijil bn shu dee. Ter bolgond torgoh ni buruu.Tsahimjsan ertontsod shalgaj chadahgui kk...
    122.201.28.5
    Мэдэгдсэн Хариулах
  • jfd 2017-08-21 04:08:42
    vnemleh shalgadag bagaj ni tsagdaa nart bdag biz dee teriig yah gej abch yabdag yum bee tervvgeeree shalgahgvi yu
    202.9.41.125
    Мэдэгдсэн Хариулах
  • baatar 2017-08-21 03:58:01
    durmee bartlaad yawdag humuust ene aimshugtai zuil bish l de, durmendee zahiragdagui ooriigoo neeh deer tavitsan ooriigoo busdaas davuu erhtei geed bodtson nuhd...
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-21 03:34:09
    Зөв, харин бага байна.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-21 03:00:01
    Zurchiliin onoog bolimoor bna.torgono deerees n onoo hasna.shiitgel chin davhardaad bna.zarim humuus udurt alba aminii hed heden mashin unj bna.martah ue bna.
    202.70.46.234
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-21 02:55:25
    Зөв шүү дээ, дандаа нэг хууль бус зүйл ярьж явах юм. Машин барихаа мартаагүй бол үнэмлэхээ мартах ёсгүй биз дээ, Дүрэм зөрчихгүй л яваач дээ, хэн ч торгохгүй
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-21 02:37:32
    Mongoliin huuliud horson deeree buuhgui bna odoo heregjij ehleed bga zarim huuliud amidraaas hol tasarhai bna erh medeltei hulgaich nariin....
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-21 02:30:20
    Хууль журмаа мөрддөг болоё. Торгох нь буруу биш. тэхдээ эрхтэй эсэхийг тодруулах баталгаатай боломж байгаа бол түүнээ хэрэглэх хэрэгтэй замын цагдаагийнхан
    103.194.176.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Уламбаяр 2017-08-21 02:23:41
    Энэ улс хэрээс хэтэрч байна. өөр мөнгө олох арга байдаггүй л юм байхдаа энэ их хагартлаа таргалсан сайд дарга нарыг торгодог хууль байна уу
    150.129.143.156
    Мэдэгдсэн Хариулах
    • d.baagii 2018-01-31 11:25:12
      atsnuud chini utsaar yarilaa gej 20000 tojgood 1onoo hassan 9000 myanga yum bna hognuud ve
      202.9.42.149
      Мэдэгдсэн Хариулах