“Багш нарын цалинг нэмэгдүүлэх” түр хорооноос мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:30 цагт: Ерөнхий сайдын ивээл дор наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт”-ын нээлт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
 
10:00 цагт: Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ "Y PEER" чуулган Найрамдал цогцолборт наймдугаар сарын 20-25-нд болно. Чуулганы нээлтийн арга хэмжээ  Хараацай театрт болно.

MN-мэдээллийн төвд

11:00 цагт: Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангаас гудамжны худалдаа эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан 2000 орчим иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.
13:00 цагт: Нийслэлийн Засаг даргын хөгжлийн агентлаг, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас БНСУ-д Мэдээлэл технологийн чиглэлээр оюутан залуусыг үнэ төлбөргүй суралцуулахаар болсон талаараа мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: “Багш нарын цалин нэмэгдүүлэх” түр хорооноос “LIVE CONFERENCE CENTER“ – т хэвлэлийн бага хурал зарлалаа. Багш нар цалин нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ба цалин нэмэх бодит үндэслэлийг тайлбарлах юм байна.

Хэвлэлийн Хүрээлэнд: “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд суралцах нь” хөтөлбөрийн нээлт болно. Хөтөлбөрийн хүрээнд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хамгийн сүүлийн үеийн арга технологийг танилцуулахаар Олон улсын эрэн сурвалжлагч сэтгүүлч нар Монголд ирээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 350002 утаснаас лавлаарай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-08-21 02:43:53
    АН-ын тавьсан өрийг дарах гэж үйлээ үзэж байхад, АН-ынханы хатгаасаар жагсаж байдаг тэнэгүүдэд хэлэх юм алга, эхлээд Эдийн засаг сүйтгэсэн АН-ыг тарахыг шаард...