
Оюутан сурагчдын хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн гэмт хэрэг, осолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Оюутан тээвэр-2" шугам замын хяналт шалгалтыг Замын Цагдаагийн алба, Автотээврийн Үндэсний төв хамтран энэ сарын 18-аас ирэх сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Иймд жолооч та тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж хамгаалах бүсээ зүүж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.