“Өндөр гэгээн” түүхэн жүжгийг тайзнаа амилуулна
Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазарын түүхэн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн Яруу найрагч, Зохиолч Ц.Бавуудоржийн зохиол “Өндөр гэгээн” түүхэн жүжгийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгохоор ажиллаж байна.

Тус жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар УДЭТ-н ерөнхий зураач СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Б.Сэр-Од нар баг болон ажиллаж жүжгийн бэлтгэл ажилдаа оржээ.
П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-20 11:10:10
    цирк тоглох шулэг унших дуу дуулах бех барилдах бол хел бембег гм бодит юм харин жужиг киног хун зохиож жужиглэж байхад хун унэмшээд узээд байдаг
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах