
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоо бий. Харин цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулна хэмээн албаныхан онцлов.
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонон өнжин дугаарладаг хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор цахим бүртгэл долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Харин хүүхдийн орон тоо хэтэрсэн цэцэрлэгүүд санамсаргүй түүврийн аргаар хүүхдээ сонгоно. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 25-ны өдөр 10:00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдах юм.
П.ГОО