
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулалт хийхээр хотын даргын захирамж гарсан. Үүний дагуу улсын дугаарын сүүлчийн орон нь:
- Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол наймдугаар сарын 19, 26-ны Бямба гарагуудад,
- Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин наймдугаар сарын 20, 27-ны Ням гарагуудад 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.
Б.Орхон