Хүүхдүүд эсэн мэнд олджээ
Энэ сарын 14-ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчимд гэрийнхээ орчим тоглож байсан таван хүүхэд алга болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Тэгвэл эдгээр таван хүүхдийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Я.Энхтөр иргэдийн мэдээллийн дагуу шалгаж, Шилхэнцэг хайрханы агуйгаас олжээ. Хүүхдүүд эсэн мэнд бөгөөд ямар нэг хүний дарамтад ороогүй байна. 15 настай эгч нь дүү нараа дагуулан зугаалах зорилгоор Мандал суманд очиж, айлаас хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байжээ.
 
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, зөвшөөрөлгүйгээр гэрээсээ хол явахгүй байхыг сануулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-19 09:36:06
    муу хуухдууд байна сайн хуухдууд бол ингэж явахгуй дээ
  • nusan buunuud 2017-08-19 08:43:26
    muu nusan buunuud tursagiig ni huulah heregtei
  • aa 2017-08-19 07:07:00
    Argagui MONGOL hun munduu. Ta nar heer yu ch ugui 4 baitugai 4-n tsag ch bolj chadahgui
  • Yamai daa. 2017-08-18 15:40:28
    Zolbin huuhduud..
  • Захирал 2017-08-18 15:11:15
    Хүүхдээ хүмүүжүүлээгүй эцэг эхэд хариуцлага тооцох цаг нь болсон шүү
  • Зочин 2017-08-18 14:55:38
    Хүмүүжилгүй хүүхдүүд байна, Дураараа багасаа том толгойтой болж бна. Эх эцэг нь муу хүмүүжүүлж бна
  • ddd 2017-08-18 13:24:20
    Эээээ тэнгэр минь, ямар азаар чонотой таарчихаагүй юм...
  • Яяя 2017-08-18 13:07:05
    Яаж сэлэнгэ хүртэл яваваа. Бас ямар айлаас тийм юмнууд авч өгөлцөв
  • иргэн 2017-08-18 13:02:42
    Ашгүй дээ. Хүмүүжилд нь анхаарахгүй бол буруу тийш эргэж болзошгүй хүүхдүүд байна даа.