Онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдэд 10 жилийн ял оноолоо

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас удааширсан, онц ноцтой хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж арилжааны банк, ББСБ, ХЗХ, иргэдээс авсан зээлийн барьцаанд тавьж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2008 оны тавдугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

О нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт олон жил мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд  2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Улмаар шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд яллагдагч нарыг гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1000000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ял оногдуулан шийдвэрлэсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.