Д.Оюунхорол: Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан ААН-үүдийн лицензийг цуцалсан
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зөвлөгөөн болж байна. Төрийн ордонд болж буй уг зөвлөгөөнд Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн засаг дарга нар болон яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.

Зөвлөгөөний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн тоо, малын тоо толгойг гаргахаар ажиллаж байна.

Түүнээс гадна БОАЖЯ-аар ахлуулсан МХЕГ, УУХҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ, Төв аймагт алт олборлож буй 30 аж ахуйн нэгж болон 20 бичил уурхайд шалгалт хийсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Рич Мөнх” зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгжийн лицензийг цуцлах арга хэмжээг холбогдох байгууллагаар гаргуулаад байна.

Одоогоор УУХҮЯ, МХЕГ, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран тооллого хийж байгаа. Цаашид бичил уурхайг хэрхэх асуудлыг тооллого хийсний дараа шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.  
 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gdhh 2017-08-19 13:32:08
    Enkhboldtiugoo zaij uz
  • мэднэ шүү 2017-08-19 13:28:23
    лицензийг нь цуцалсан компаниудын нэрийг бүгдийг нь ил болгооч ээ дээрх аймгуудад чиний болоод найзуудын чинь олон компани бараг хууль бусаар олборлолт явуулж б...
  • Ajlaa ogood zail ! 2017-08-19 02:37:13
    Oyunhorloo ajlaa sain hii Arhia baga uu ! Arhi ih uuj arzaichihaad Gitar toglood Ajlaan hiij chaddaggui yum bol Ajlaa ogood ZAIL !!!!
  • иргэн 2017-08-19 02:19:08
    лиценз олгох цуцлахад боажя нд ямарч эрх мэдэл байхгуй харин богд уулын газрыг зарах хулгайн ан модны хулгайг цэцэглуулэхэд л энэ яам гаршсан байж магадгуй
  • zochin 2017-08-18 18:37:55
    Ероо гол дотор техиктэйгээ орцон улаан цагаан ухаж бгааг харсаар байж зүгээр өнгрөөгөөд явсан хүн шдээ . Арай л биш авгай
  • zochin 2017-08-18 18:35:12
    Шал худлаа. Ямар ч эрх мэдэл байхгүй. Шийдвэр гаргаж чадаагүй буцсан шдээ. Одоо очоод хараарай та нар арай дэндүү явсанаас нь хойш бүр их олширч гол дотор хүртэ...
  • Zochin 2017-08-18 13:55:22
    Oyunxorolgui mgl-iin tur yavaxgui bx da.