“ФИФА” оны шилдэг тоглогчид урьдчилсан байдлаар 24 тоглогч нэр дэвшжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)- ны  “Оны шилдэг тоглогч 2017” шагналд 24 тоглогч урьдчилсан байдлаар нэр дэвшжээ. Шагналын эзнийг 9-р сарын 7-нд зарлах юм байна. 

Оны шилдэг тоглогчид

Пьер-Эмерик Обамеянг (Боруссиа Дортмунд)
Леонардо Бонуччи (Ювентүс/Милан)
Жанлуйжи Буффон (Ювентүс)
Даниэл Карвахаль (Реал Мадрид)
Пауло Дибала (Ювентүс)
Антуан Гризманн (Атлетико Мадрид)
Эден Азар (Челси)
Златан Ибрахимович (Манчестер Юнайтед*)
Харри Кэйн (Тоттенхэм)
Андрес Иньеста (Барселона)
Н’Голо Канте (Челси)
Тони Кроос (Реал Мадрид)
Роберт Левандовски (Байерн Мюнхен)
Марсело (Реал Мадрид)
Лионел Месси (Барселона)
Лука Модрич (Реал Мадрид)
Кейлор Навас (Реал Мадрид)
Мануэл Нойер (Байерн Мюнхен)
Неймар (Барселона/ПСЖ)
Серхио Рамос (Реал Мадрид)
Криштиану Роналду (Реал Мадрид)
Алексис Санчес (Арсенал)
Луйс Суарес (Барселона)
Артуро Видал (Байерн Мюнхен) нар тус тус нэр дэвшжээ.
 
Оны шилдэг дасгалжуулагч 

Массимлиано Аллегри (Ювентүс)
Карло Анчелотти (Байерн Мюнхен)
Антонио Конте (Челси)
Луйс Энрике (Барселона)
Пеп Гвардиало (Манчестер Сити)
Леонардо Жардим (Монако)
Йохаим Лёв (Герман)
Жозе Моуриньо (Манчестер Юнайтед)
Маурисио Почеттино (Тоттенхэм)
Диего Симеоне (Атлетико Мадрид)
Тите (Бразил)
Зинедин Зидан (Реал Мадрид) нар тус тус нэр дэвшсэн байна.

Дашрамд дуулгахад өмнө нь дэлхийн шилдэг тоглогч ФИФА-гийн  “Алтан бөмбөг” шагналыг хүртэж байлаа. Энэ шагналыг 1956 оноос эхлэн “France Football” сэтгүүлтэй хамтран олгож байсныг өнгөрсөн оноос цуцалсан билээ.Үүний оронд ФИФА  “Best Fifa Football Awards” ёслолыг өнгөрсөн онд анх удаагаа тусад нь зохион байгуулж, дэлхийн шилдгүүдийг тодруулсан юм. Энэхүү ёслолын хамгийн гол шагналын анхны эзнээр Роналду шалгарсан билээ. Шилдэг хөлбөмбөгчид болон дасгалжуулагчдыг үндэсний шигшээ багуудын ахлагч нар, дасгалжуулагчид, спортын сэтгүүлчид болон хөгжөөн дэмжигчдийн дунд онлайнаар явуулсан  санал асуулгаар анх удаагаа тодруулсан.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.