Луис Суарес нэг сар талбайд гарахгүй

Испанийн супер цомын төлөөх тоглолтод Реалд хоёр дараалан хожигдсон Барселонагийн хувьд  шинэ улирлыг хүндхэн эхлүүлж байна. Энэ зуны солилцооны цонхоор   довтолгооны шугамын их гурвалын нэг болох Неймарыг ПСЖ-д зарсан тэд түүний орон зайг нөхөж чадна гэж бодсон ч одоогоор асуудал шийдэгдээгүй. Тэгвэл Барсагийнхан дахин нэг сарыг хүндхэн өнгөрүүлэхээр болжээ.

Тодруулбал тэдний гол довтлогч Л.Суарес пүрэв гарагт болсон супер цомын хариу тоглолтын үеэр өвдгөндөө гэмтэл авчээ. Тоглолтын дараа Барселона багаас мэдэгдэл хийж, Уругвай довтлогчийг нарийн шинжилгээнд орох болсон гэдгийг дуулгасан юм. Хэдийгээр Суаресийн гэмтлийн талаар албан ёсны онош, мэдээлэл гараагүй байгаа ч Испанийн зарим эх сурвалжууд түүнийг бүтэн сарын хугацаанд талбайд гарахгүй болсон  тухай мэдээлж байна. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.