Газар албадан чөлөөлөх ажил эхэллээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар газар албадан чөлөөлөх, буулгах ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийг байгуулжээ.

Тус ажлын хэсэг нь 2017 онд зөвшөөрөлгүй газар бууж суурьшсан болон дур мэдэн хашаа барьж, шон хатгасан иргэн, ААН-ийн газрыг албадан чөлөөлөх юм байна. Баян-Өндөр сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хот тохижуулах газар, Орхон аймгийн ГХБХБ-ын газрын холбогдох мэргэжилтнүүд газар албадан чөлөөлөх ажлыг хуулийн дагуу хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдөр Яргуйт багийн Хөтөлийн хэсэгт зөвшөөрөлгүй барьсан 13 айлын газрыг чөлөөлж, хатгасан шон хашааг албадан буулгалаа. Энэхүү ажил нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустгал гэр хорооллын 14 багийн хэмжээнд явагдана.

Газар албадан чөлөөлөх ажлыг эхлэхээс өмнө Баян-Өндөр сумын газрын даамал, хэсгийн ахлагчид холбогдох иргэн, ААН-үүдэд бүх хэлбэрээр удаа дараа мэдэгдэл хүргүүлж ажилласан. Хэрвээ мэдэгдэлд заасан хугацаанд сайн дураараа газраа чөлөөлөөгүй бол Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, шаардлагатай гэж үзвэл чөлөөлөөгүй барилга, байгууламжийг төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ.Цаашлаад 2017 оны 07 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа эрхэлсэн иргэнийг 500,000 төгрөгөөр, ААНБ-ыг 5 сая хүртэлх төгрөгөөр торгож хариуцлага тооцно хэмээн зааснаар арга хэмжээ авах юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-18 09:19:43
    Эрдэнэтийн удирдлагууд ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байна.ард иргэдээ дээрэлхэж л байвал болж байна гэж боддог юм байхдаа
  • zov 2017-08-18 08:11:46
    zov, eh zahgui duraaraa aashildag baidliig tsegtsleh heregtei
  • иргэн 2017-08-18 07:59:51
    энэ терлийн ажлыг улаанбаатар хотод хийвэл зохилтой