Туул голын бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-ээс зөрчил илэрчээ

Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлолт, газар ашиглалтыг зогсоох санал боловсруулахаар БОАЖ-ын сайдын тушаалаар холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

БОАЖ-ын дэд сайдын баталсан “Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай" удирдамж, шалгалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу НМХГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Нийслэлийн газрын алба, Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг хийж байна.

Нийслэлийн хэмжээнд Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах эрх бүхий 1726 нэгж талбар байгаагаас 162 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийгджээ. Тус шалгалтаар зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дөрвөн сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор онцгой хамгаалалтын бүс дэх газар ашиглалтыг зогсоох тухай саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх арга хэмжээг авчээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-18 07:54:57
    боажя минь дээ богд уул туул гол чинь аль хэдийн устсан шуудээ танай яам чинь газрын наймаа хулгайн ан модны хулгайн эх урхай болоод удаж байна