ФОТО: Утаа бууруулах бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй ‘’Утааны эсрэг хамтдаа’’ үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн худалдаанд цахилгаан бага зарцуулах таазны халаагуур, зурган халаалт, шалны халаалт, гуурсан болон хальсан халаалт болон байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух, нүүрс цэвэршүүлэгч уусмал зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулж, мэдээлэл өгч байна. Мөн иргэдэд сонирхсон зарим бараа, бүтээгдэхүүнээ банкны лизингээр авах нөхцлийг зохион байгуулагч байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтран олгож байгаа аж.

Уг үзэсгэлэн худалдаа ‘’Шинэ айл’’ барилгын материалын төвд энэ сарын 20-ыг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд иргэд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудтай танилцаж мэдээлэл авах боломжтой юм.

Б.Орхон




















Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.