Шүүгчийн суурь шалгалтын бүртгэл хойшилжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарласан. Шалгалтын бүртгэлийг энэ сарын 21-25-нд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулахаар байсан. Тэгвэл суурь шалгалтын бүртгэл, шалгалтыг хойшлуулах шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өчигдөр гаргажээ.
 
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материал хүлээн авах ажиллагааг 2017 оны есдүгээр сарын 8-ны 09.00 цагаас 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар болсон байна.

Нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлж дүгнэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болгож өөрчлөв.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өмнөхөөсөө өөрчлөгдсөн тул шүүхийн ерөнхий зөвлөлийн  цахим хаягнаас өөрчлөлтийг харах боломжтой аж.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.