“Бид эх орондоо хайртай” рок, поп оддын хамтарсан тоглолт болно

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад Монголын ард түмэн сэтгэлийн хандивын аянг санаачилж,  иргэд, ААНБ-ууд эд материалын болон мөнгөн хандивыг ОБЕГ-т хандивласаар байгаа билээ.

“Олны олон таван цэн” гэсэн зүйр үг бий. Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэсэн үг байдаг.

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдэж “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байна.

“Бид эх орондоо хайртай” тоглолт  ирэх ёсдүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болох юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.