Нийслэлийн иргэдийн хохиролыг хэн барагдуулах вэ
Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа “Улаанбаатар хотын төв замаар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр” энэхүү шийдвэр энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан иргэд ихэд бухимдаж цахим ертөнцөөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан. Тухайлбал, өчнөөн жил мөрдөгдөж ирсэн замын хөдөлгөөний дүрмийг аль нэг нам нь гарч ирээд өөрсдийн дураар соиллоо гэх шүүмжлэлийг хэлж байсан юм. Тэгвэл тус шийдвэрийг хотын дарга Су. Батболд биш Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү дур мэдэн шийдсэн аж. Тухайлбал, иргэдийн дунд зүүн эргэхийг хориглох тухай санал асуулга явуулахад дийлэнх олонх нь эсэргүүцсэн дүн гарснаас гадна Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн алба гэх мэт мэргэжлийн байгууллагууд энэхүү шийдвэрийн эсрэг санал өгч хэрэгжүүлэхгүй байхыг зөвлөсөн боловч Засаг даргын орлогч П.Баярхүү дур мэдэн иргэдэд илт хохиролтой энэхүү шийдвэрийг хотын даргатайгаа ч ярилцаж зөвшилцөлгүй гаргасан гэнэ. Тэрбээр тус шийдвэрээ хотын дарга С.Батболдыг Тайланд улсад айлчлал хийж байх хойгуур нь гаргажээ. Ингээд энэ асуудлаар иргэдийн санаа бодлыг сонсоход дараах тайлбарыг хэлж байв.

БГД-ийн нэгдүгээр хорооны иргэн Д.Дашхүү: Хотын удирдлагуудыг ийм шийдвэр гаргасанд гайхаж байна. Өчнөөн олон жил замын хөдөлгөөний энэ дүрмээ мөрдөж ирсэн байж ямар ч тооцоо судалгаагүйгээр хайнга хандсанд харамсч байна. Удахгүй хичээл сургууль эхэлнэ. Улам л ихээр түгжрэх байх.

БГД-ийн хоёрдугаар хорооны иргэн Б.Ариунболд: Төв замаараа бол түгжрэлгүй болсон. Гэсэн ч ажил төмөр замд байдаг болохоор шууд эргэж болохгүй болчихсон. Заавал тойрох хэрэг гарч байна. Үүнээс болж ажлаасаа хоцрох тохиолдол гарч байна.

БЗД-ийн дүүргийн XV хорооны иргэн Н.Номин-Эрдэнэ: Үнэндээ л хэцүү байна, надад бол энэ шийдвэр таалагдахгүй байгаа. Урагшаа чигээрээ яваад байх хүндрэлтэй байна. Наад зах нь ажилдаа шууд очиж болохгүй, машинаа ажлаасаа хол тавих зэрэг бэрхшээл тулгарч байна. Дээр нь гэр рүүгээ их тойрч харьж байна. “Бөхийн өргөө” болон Зүүн дөрвөн замаар эргэхэд товчилж болохгүй болчихсон. Энэ нь энгийн иргэд бидэнд санхүүгийн хувьд ч хүндрэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Н.Ганцэцэг: Жаахан төвөгтэй л санагдаж байна. Учир нь, 40 мянгат, “Цэцэг төв”-ийн уулзвар, “Энхтайван найрамдлын ордон”, Хүүхдийн 100 зэрэг байнга явдаг газар хэцүү байна.

Хотын ажил гэдэг бол 1.3 сая иргэний амьдралын асуудлыг шийддэг хариуцлагатай ажил. Нийслэлийн бүх шийдвэр нарийн судалгаа дээр суурилан, алдаа мадаггүй гарч байх учиртай. Учир нь энэ мэт буруу нэг л үйлдэл, нийслэлийн 1,3 сая иргэдийг хохироож байгааг та бид харж байна. Нийслэлийг удирдлагаар ажиллах хүн мэдлэг боловсролтой, туршлагатай байх шаардлагатай. Гэтэл П.Баярхүү Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллах боловсролын болон ёс зүйн шаардлагад нь нийцэж байна уу гэдэг асуулт гарч ирж байна.

Ямартай ч олон нийт болон мэргэжлийн байгууллагууд нь эсэргүүцээд байхад дур мэдэн энэхүү шийдвэрийг гаргасан орлогч дарга П.Баярхүүд хотын удирдлагууд хариуцлага тооцож шатахуун, цаг хугацаагаараа хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгоно уу хэмээн хотын даргад уламжлах байна.
Өглөөний сонин
Э.Энхтуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-08-19 10:41:45
    Шээсний газар алхаад очино биз сүртэй юм аа
  • Бат 2017-08-19 07:24:53
    Хэн хэнийг хохироогоод байна аргаа барсандаа л тэр биз яагаад болохгүй гэж зөв шүү дээ
  • yy 2017-08-19 04:31:37
    yah unendee tuv zamiin achaalal buursan haragdahgui l ban da urdniihtai adilhan bgd bn le yalanguya ajil ehleh ueer
  • Хахаха 2017-08-18 19:19:27
    Та нар ийм хүмүүсийг л сонгож гаргасан. Одоо сонголтоо хүндэтгээд чигээрээ л яваад бай.
  • Зочин 2017-08-18 07:38:49
    Дүрэм өөрчилсөн хүмүүс нь ойрхон Гадаад Яамны уулзвар дээр очоод л харчихаарай. Замын цагдаа суганыхаа булчирхайг цочтол хойш нь татаж байна.
  • Дурак !!!! 2017-08-18 07:00:23
    Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэгч боллооь Төв замдаа бөглөрөлгүй мэт харагдахч бусад замууд нь ачааллыг хүлээж авч ёаддаггүй юм ш дээ Баярхүүь Батболдтонгууд...
  • Зочин 2017-08-18 06:44:35
    Энэ шийдвэрийг гаргасан хүний сэтгэцийг шалгуулмаар юм. Зүүн эргэх эргэлт олон байх тусам түүнээс цааш явах зам чөлөөтэй баймаар юм.
  • Huts huts 2017-08-18 06:04:27
    Hamgiin teneg shiidver ter dagaj fuuraih gej munguu ureej zugaalj yavsan ulsiin zam ni manaihaas yamar bilee medeh uu mal bayarhuu mini
  • зочин 2017-08-18 05:39:38
    Маш зөв шийдвэр шүү, энэ, тэнэгүүд дандаа л эсэргүүцэж байдаг юм, бүү тоо
  • иргэн 2017-08-18 05:21:05
    Энэ шийдвэрээ цуцал,мудак баярхүү,с,батболд нараа,бондын өчнөөн мөнгөөр 4 замын уулзвар хийчихээд иргэдийг ингэж хүндрүүлэх нь тэнэг юм даа
  • zochin 2017-08-18 04:58:41
    KHOTYN UDIRDLAGUUD BAGAARAA OGTSROKH KHEREGTEY , INGEJI ARD OLOND KHUNDREL UCHRUULJI , EDIIN ZASGIIN KHOKHIROL UCHRUULJI KAYF AWDDAG ...
  • Zochin 2017-08-18 03:47:51
    Ene shiidver mash zuv zuitei shiidver bolson. Uneheer hudulguunii zambaraagui baidal 2 durvun zamiin hoorond arilj bgaa shu.
    • zochin 2017-08-18 05:01:27
      БИТГИЙ ТЭНЭГТ .... ТУСЛАХ ЗАМ НЬ ТҮГЖРЭЭД БАЙХ НЬ ЗӨВ БОЛЖИЙНА УУ.....ТУСЛАХ ЗАМ НЬ ЗАМБАРААТАЙ БОЛООД БНА УУ..УСАН ТЭНЭГҮҮД УСАН ТЭНЭГЭЭ Л ДЭМЖИХИЙН...
  • уууу 2017-08-18 03:34:14
    монгол улсад сундуй, нийслэлд баярхүү гэж 2 мулдак жонхуу хутгаж өгч байна даа.
  • Irgen 2017-08-18 03:11:53
    Bayarkhuu yamar tom tolgoitoi yum be. Nogoo tenderees 10% nexej xun daramtlaad yawdag zaluu mon bizde. Shataxuunii companiudaas xaxuuli mongo avchixsan yumu