Өнөөдөр болох үйл явдлууд

09:40 цагт: Хотын дарга болон холбогдох албаныхан Улаанбаатар хотод хийгдэж буй БОЛОВСРОЛ-ын салбарын барилга, байгууламж болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана.

10:00 цагт: Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Данзанравжаа” Олон улсын яруу найргийн наадмын нээлт болно. Уг наадамд оролцохоор 40 гаруй улсын 240 гаруй яруу найрагч иржээ.

11:00 цагт: Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвөөс зохион байгуулах "Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги систем"-ийн танилцуулга Ашигт малтмал, газрын тосны газрын 3 давхарт болно.

12:00 цагт:  Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт”-ын талаар “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.

Хаана: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр, Live conference center төвд болно.

15:00 цагт:  Сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудад Диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д болно.

17:00 цагт:  Зураач Ч.Солонгын "Солонгын долоон өнгө" монгол зургийн үзэсгэлэн "Бум арт" галерейд нээгдэнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.