М.Энхболд тайзнаас буух уу
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн. Одоо намын гишүүд ялагдлын хариуцлагаа хэн нэгэн тэр тусмаа намын даргаасаа нэхэж байна. Түүнээс уучлал хүссэн үгийг сонсож, намын даргын суудлаасаа буухыг шаардаж байна. Тус нам өнгөрсөн лхагва гарагт Удирдах зөвлөлийн хурлаа ширүүхэн маргаан дунд хийсэн. Хаалга саван одсон Удирдах зөвлөлийн гишүүд М.Энхболдыг ялагдлын хариуцлагаа хүлээхийг шаардав. АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгаас 100 мянган хүний санал дутуу авч ялагдал хүлээсэн түүнд намынхан хариуцлага тооцохыг хүсэж, шаардаж байна. Нэг үгээр М.Энхболд Х.Баттулгад хоёр удаа өвдөг шороодсон, ялагдлынхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гэнэ.

2013 оны намар МАН-ын Их хурлаар шинэ даргын сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 91,65, Т.Аюурсайхан 7,6 хувийн санал авсан юм. М.Энхболд үнэмлэхүй олонхын саналаар намын дарга болсон.

 Тэр өмнө нь ч намын дарга хийж байсан удаатай. 2005 оны зун буюу зургадугаар сард тухайн үеийн МАХН -ын 24 дүгээр Их хурал хуралдаж, намын шинэ даргыг сонгох болоход түүний нэрийг Н.Энхбаяр санал болгон дэвшүүлж байв. Мөн Ц.Нямдорж, Ч.Улаан, С.Баяр нарыг хуралд оролцогчдоос нэр дэвшүүлсэн боловч Ц.Нямдорж, Ч.Улаан нар нэрээ татаж авснаар намын даргын төлөөх өрсөлдөөнд С.Баяр, М.Энхболд нар тунаж үлдсэн юм. Өрсөлдөөн тун ширүүн болж М.Энхболд 50,25 хувиар буюу 29 хүний саналаар ялалт байгуулан тухайн үеийн МАХН -ын даргаар сонгогдож байлаа. Тэрбээр намын даргаар хоёр жил орчим хугацаанд ажилласан бөгөөд энэ хугацаанд тус намд “Элсний 13”, “Онц их хурлын хөдөлгөөн” зэрэг олон жигүүр хөдөлгөөн, шинэчлэгч бүлгүүд бий болж, намын шинэчлэл, дотоод ардчиллын тухай ярих болсон юм. Эдгээр хөдөлгөөнүүд хүч хавсарч С.Баярыг намын дарга болгож байв.

М.Энхболдын хувьд Монголын улс төрд 20 гаруй жил яваа нэгэн. Гэхдээ тэр онцгойрч гарсан лидер биш. М.Энхболдыг монголчууд газрын наймааны “Загалмайлсан эцэг” хэмээн нэрийддэг. Тэрбээр 1999-2005 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тус тус ажиллаж байсан. Түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд Улаанбаатарын газартай холбоотой авилга хавтгайрсан, агаарын бохирдол ихэссэн хэмээн шүүмжлэх нь бий. Энэ шүүмжлэл түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд цол чимэг шиг дагасаар байлаа. Үр дүнд нь тэр ялагдал хүлээсэн. Ганцхан жилийн өмнө үнэмлэхүй ялалт байгуулж, туг тойрон дэвсэн МАН Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодлоо. Одоо хоёрхон жилийн дараа УИХ-ын сонгууль болно. Энэ сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-д шинэчлэлт хэрэгтэй. Энэ шинэчлэлийг М.Энхболдыг тайзнаас буухаас эхэлнэ гэж намын нөхөд үзэж байна. Харин тэр энэ тухай ямар нэг тайлбар өгөөгүй байна.

 
П.ГОО
Оллоо.мн

 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-08-21 10:49:01
    60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалж НАМ,АМЬ хоёроо тэтгэсэн МАН-ыханыг улс төрөөс бүрмөсөн зайлуулж эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй.
  • Алийг ч бодсон 2017-08-21 03:12:30
    Улсаа ч бодсон, намаа ч бодсон явж л таарах гээд байна даа
  • инээд 2017-08-19 13:32:17
    наадхынхаа уурыг бага хүргээрэй МАНгаруудаа Урагшаа яваад өгвөл яанаа хэ хэ хэ хэ хэ
  • Aagii 2017-08-19 05:55:54
    Enhbold gazar zardag avilgalch hudalch hulgaich horchin hujaag tsaazaar av
  • халаг 2017-08-18 17:18:54
    хөрөнгөө нуусан байж таараа хаана юу нууцаар эзэмшдэгийг илрүүлж хурааж ав
  • Зочин 2017-08-18 15:14:51
    М.Энхболдыг хэн тоох вэ дээ, эзэмшсэн боловсролгүй, өөрийн толгойгоор сэтгэн бодох чадваргүй хүн шүү дээ. Сайн аавын нэрийг 100 худалдаж яваа хүн дээ
  • Буугаад хэрэггүй 2017-08-18 15:14:37
    Буухгүй бол маньд л сайн. 20 Онд ардчилсан намаас дэвшинээ. Ёстой найдвартай гарахаар болж бна
  • Зочин 2017-08-18 15:03:07
    Боловсролгүй муухай хужаагийн удам, толгой нь ажиллахгүй, хийж чадах юмгүй болохоор мөнгөөр бүхнийг шийдэж өдий зэрэгт хүрчээ
  • Мм 2017-08-18 09:19:27
    Төрийн албыг наймаалах тухай ярьсан бодсон бүгдийг цаазаар авах багадна
  • зочин 2017-08-18 09:19:17
    хийдэмий эвлүүлэг гэсээр байгаад унах юмаа эртхэн нэг мөр шийдэхгүй өөрсдөө даргаа татаад л унагалаа
  • Нэрээ 2017-08-18 08:25:26
    Чимээгүй буугаад явахгүй бөөн хор хутгаж намын нэр хүнд гутаагааж байна даа Хорчин хурдан зайлан хэрэгтэй Түүнээс илүү баян хүн хүн одоо байхгүй яасан ханадаггү...
  • Батсайхан 2017-08-18 07:19:41
    Энхболд битгий буугаасай. Тэгээд 2020 онд энэ нам ялагдаасай.
  • Ялагдахгүй яахав ээ.  2017-08-18 06:54:42
    Хоёр дахь шатны санал хураалтын өмнө Энхболд уг нь 60 мян төгрөг тараасан байна лээ ш дээ. Тэгсэн манай хэсгийн дарга завсраас нь 20-ыг нь хусчихаад надад 40-гИ...
  • Zochin 2017-08-18 06:47:46
    Zalgamjlagchiig ni uldeej bolohgui hamgiin gol ni, Neg musun zailuulval uls oron gaigui bno Badamjunai dald bj l bgaa shuu
  • Ме 2017-08-18 04:47:33
    Монголын Ард түмэн хангалттай тэжээлээ шүү дээ, Энхболдыг, баярласан талархсанаа илэрхийлээд өөрөө албан тушаалаа өгчвөл Монголчууд өрөвч хүмүүс шүү дээ
  • сонгуульд ялагдах бол гэмт хэрэг биш 2017-08-18 04:41:17
    битгий өдөөн хатгалганд автаарай асуудлаас битггий зугтаарай шүдлэн чоно шиг харцуулгай тэмцэх арга бол өдөөн турхралтанд автахгүй байх новшнуудаа бүү өмөөр сон...
  • Иргэн 2017-08-18 04:30:46
    Ер нь ялагдсан бол ажлаа өг гэдэг барууны нэг жишгээр яваад бна. Ялагдалаа ялалт болгохын төлөө ажиллах боломжийг өгвөл илүү үр дүн гарна.
  • Зочин 2017-08-18 02:54:08
    М.Энхболд хариуцлагаа хүлээж МАН-ын даргаа өгөх учиртай. Бас нийслэлийг удаа дараа ялагдуулсан 60 тэр бумтан сандуй, Су.Батболд нар огцрох хэрэгтэй. Хотыг ийм м...
  • zochin 2017-08-18 02:30:04
    ewluuleg genee , ene neg tsaychikhsan durak 7 uulyn tsaaguur zayl
  • Zochin 2017-08-18 02:21:29
    Enhbold yamar ch baisan tuluv tuvshin turiin hvn dee.
  • зочин 2017-08-18 02:07:17
    Хөөгдөж өгч байхаар Сандуй, Энхболд 2 саналаараа өгвөл нэр хүндтэй дээ, Одоо яг өгдөг цаг нь , Ингэж байж 20 онд нам чинь ялна, үгүй бол байхгүй шүү дээ
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-18 02:06:16
    uter turgen zaylji mongold buyan bol. durak
  • ninjee  2017-08-18 01:38:33
    Gantulga Ganbaatar Sanduitaigaa toniloo Taiznaas buuhaar hujaanuudaa avaad yavj uz
  • Бат 2017-08-18 01:29:13
    Энхболд одоо тайзнаас буунаа буух ч ёстой